Мөрийтэй тоглоом тоглох зөрчил гурав дахин өсчээ
2022/10/12
Өнгөрсөн есдүгээр сард үйлдэгдсэн зөрчлийг наймдугаар сартай харьцуулбал Мөрийтэй тоглоом тоглох зөрчлийн хэргийн гаралт хамгийн их өссөн дүнтэй байна.
Мөрийтэй тоглоом тоглох зөрчил гурав дахин өссөн бол олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 29.4 хувиар, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 25 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 17.5 хувиар, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 7.6 хувиар, Танхайрах зөрчил 0.4 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарчээ.