Замын-Үүд-Эрээн өртөөнүүдийн хүчин чадал нэмэгдэж хоногт 16-18 галт тэрэг солилцох боломжтой болжээ
2022/10/14
Замын-Үүд-Эрээн өртөөнүүдийн галт тэрэг солилцоо сайжирч, есдүгээр сарын 24-нөөс 14 галт тэрэг Хөх хотын төмөр замд хүлээлгэн өгч байна.
Галт тэрэг солилцоо нэмэгдсэнээр УБТЗ-ын санхүүгийн үзүүлэлтүүд сайжирч, үйлчлүүлэгчдийн ачаа, бараа олон хоногоор саатдаг, хүлээгддэг асуудал шийдэгдэнэ. Гэхдээ 14 гэдэг эцсийн тоо биш юм. Саяхан БНХАУ-ын тал Эрээн өртөөний өргөтгөлөө хийгээд дууссан тул галт тэрэг солилцоог ахиад ч нэмэгдүүлэх боломж бий.
Өөрөөр хэлбэл, хоногт солилцох галт тэрэгний тоог 16-18-д хүргэх техникийн боломжтой болсон байна.