ЭСЯ: Монгол эмэгтэй бусдын хүчирхийлэлд өртсөн хэрэгт БНСУ-ын цагдаагийн байгууллагатай холбогдон ажиллаж байна
2022/10/17
Бүгд Найрамдах Солонгос Улсад монгол эмэгтэй бусдад зодуулж буй бичлэг нийгмийн сүлжээнд өчигдөр тарсан.
Үүнтэй холбоотойгоор тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас уг хэрэгт анхаарлаа хандуулж, цагдаагийн байгууллагатай холбогдон хамтарч ажиллаж байна гэх тайлбарыг цахим хуудсаараа мэдэгдсэн байна.
Мөн өнөөдөр Гадаад Харилцааны Яамнаас энэ талаар тодорхой мэдээлэл өгнө гэжээ.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр бичлэг тарах хүртэл иргэдээс ямар нэг гомдол, мэдээлэл ирээгүй байсан тул манай улсын Дипломат төлөөлөгчийн газраас уг хэрэг хэзээ, хаана болсон, тухайн иргэн хэн болох талаар зэргийг тодруулахаар цагдаагийн байгууллагад хандсан гэлээ.
Зочин · 2022/10/18
Пэээ ийм аюултай хүмүүс байдгиймуу яанаа
Зочин · 2022/10/17
solongos zaluugiin tsaraig ni gargaarai