Зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 357 даалгавар өгчээ
2022/10/17
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны аравдугаар сарын 10-14-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 28,869, мөрдөн байцаалтын 2,696 хэрэгт хяналт тавьжээ.
Эдгээрээс 301 хэргийг яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн байна. Үүнээс хамгийн их нь Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг.
Шүүхэд шилжүүлсэн хэргийг ангилбал:
- Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 143
- Өмчлөх эрхийн эсрэг 99
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 26
- Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 12
- Амьд явах эрхийн эсрэг 10
- Хүрээлэн байгаа орчны эсрэг 5
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2
- Хүүхдийн эсрэг гэмт хэрэг 2
- Мөрийтэй тоглоом зохион байгуулах 1
- Кибер орчинд хууль бусаар халдах хэрэг 1 хэрэг байна.
Мөн мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 357 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд дөрвөн мэдэгдэл хүргүүлжээ.