Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн эрэх хайх аврах салбарын албан хаагчид Хэрлэн голд осолдсон хүүг гуравдахь өдрөө эрэн хайж байгаа юм байна.

Энэ сарын 01-нд буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тус дүүргийн V хорооны нутаг Улаан-Эрэг гэдэг газар Хэрлэн голын усанд 17 настай хүү осолджээ.

Түүнийг эрэн хайх ажиллагаанд нийт  15 аврагчид ажиллаж байгааг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Х.Даваа