Өнөөдөр ЦЭРЭГ ТАТЛАГА эхэлж байна
2022/10/20
Цэргийн жинхэнэ албаны 2022 оны хоёр дахь удаагийн цэрэг татлага өнөөдөр нийслэлийн хэмжээнд эхэллээ.
Нийслэлийн есөн дүүрэг дэх цэрэг татлагын байрууд:
- Баянгол дүүрэгт 96 дугаар сургууль
- Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургууль
- Сүхбаатар дүүрэгт 31 дүгээр сургууль
- Сонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургууль
- Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль
- Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургуульд
- Налайх дүүрэгт МСҮТ-ийн байранд
- Багануур дүүрэгт "Гүн галуутай" цогцолбор сургууль
- Багахангай дүүрэгт "Хангай" цогцолбор сургуулийн байранд.
Цэрэг татлагын байранд очихдоо:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
- Сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.
Цэрэг татлага аравдугаар сарын 23-ныг дуустал явагдана. Хугацаат цэргийн албанд татагдагч нь цэрэг татлагын үеэр найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм.
Монгол Улсын иргэн 18-25 насны эрэгтэйчүүдийг хугацаат цэргийн албанд татагдах хуультай.
Цэрэгт татагдсан залуусыг задгай, ачааны автомашин дээр суулгаж тээвэрлэхийг хориглосон тушаал гаргасан хэмээн Хууль зүйн сайд мэдэгдээд байгаа билээ.