Хурц арслан М.Адьяахүүг зодоон, хүчингийн хэргээр шалгаж байна
2022/10/25
Өмнөговь аймгийн харьяат, хурц арслан М.Адьяахүү орцонд таарсан иргэнийг зодож, эхнэрийг нь хүчирхийлэхийг завдсан байна. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Өнгөрсөн амралтын өдөр буюу 21-ны өдрийн 03:20 минутад Баянгол дүүргийн тавдугаар хороонд зодолдоод байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүний дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид очиж шалгаад иргэн А гэж хүнийг эрүүлжүүлж, саатуулах байранд эрүүлжүүлсэн.
Мөрдөн шалгах ажиллагаа тус цагдаагийн хэлтэст үргэлжилж байна.
Зодооны талаар М.Адьяахүүгээс тодруулахад, Тэрбээр “Энэ сарын 22-ны шөнө байрныхаа гурван хүнтэй маргалдаж, зодолдсон нь үнэн. Харин хэн нэгнийг хүчирхийлэхийг завдсан гэдэг нь худал мэдээлэл шүү. Одоогийн байдлаар Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн цагдаад мэдүүлэг өгч байгаа. Харилцан зодооны улмаас гэмтэлтэй, зовиурьтай байгаа. Гэмтлийн зэргээ тогтоолгох шинжилгээ өгсөн, хариу нь гараагүй байна” гэв.
hymyys zodoh geed baisan ch ali bolohoor tednees zygtah zailah ni chyhal daa;;; · 2022/10/25
Behchyyd dyremtei hynleg baibal zygeer suu!!!bid bol ta nariig toli met hardag tysgal maani byryytaj bolohgyi tegbel neleetei toli met doroitono gesen yg!!!!
zochin · 2022/10/25
mgl buuhchuud hidgee l siisen bna dag ymar mgl uls.n huuli ardtumen dee uilchleh bich sunthun oron