Өчигдөр орой 20:00 цагийн орчимд Нийслэлийн Хан-Уул дүүргийн IV хороо, Ханбогд хорооллын хашааны гадна байрлах дулааны шугамын худагт засвар хийж байсан таван ажилчин түлэгдсэн осол гарчээ.


Тодруулбал, тус дулааны худагт засвар хийж байх үед нь халуун ус дамжуулдаг төмөр хоолой задарч, халуун ус асгарсны улмаас дөрвөн хүн хүндэвтэр, нэг хүн хөнгөн түлэгдсэн байна. Хүндэвтэр түлэгдсэн дөрвөн хүнийг Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв, хөнгөн түлэгдсэн нэг хүнийг ГССҮТ-д хүргэжээ.