13 настай хүүг ЕБС-ийн дөрвөн сурагч бүлэглэн зодож, хоёр удаа хутгалсан хэргийг шалгаж байна
2022/11/04
Цагдаагийн байгууллагад өчигдөр 17:00 цагийн орчимд “Үл таних хүмүүст зодуулсан хүүхэд байна, ар нуруу хэсгээс нь цус гараад байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийг хүлээн авч цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулахад 13 настай хүү бусдад зодуулсан, ар нуруу болон хавирга орчимд зүсэгдсэн шархтай байсан тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хэн болохыг олж тогтоох чиглэлээр эрэн сурвалжилж, ЕБС-ийн 8 дугаар ангийн 12-14 насны дөрвөн сурагч үйлдсэн болохыг тогтоожээ.
Шалгалтын явцад урьдчилсан байдлаар хохирогч хүүг цүнх авлаа гэх шалтгаанаар 13 настай, эрэгтэй “Д” нь дал болон хавирганы орчим хоёр удаа хутгалж биед нь гэмтэл учруулсан байна.
Дээрх хэргийг одоогоор Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газарт шалгаж аж.
Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхэдтэйгээ илэн далангүй нээлттэй байж, хүүхдийнхээ найзалж нөхөрлөж буй хүүхдүүд болон цахим хэрэглээнд нь анхаарах, хүчирхийлэл, дарамт дагуулсан үйлдлийг холбогдох байгууллагад мэдээлэх, мэргэжлийн байгууллагад хандахыг Цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Зочин · 2022/11/04
DAVARTSAN HUUHDUUD VEE ETSEG EH NI GEJ YMAR HUMUUS BNAA SUULIIN UED HUUHDUUD BIE BIENEE DERELHDEG ASUUDAL IH GARAH BOLLOO ENE GER BULIIN HUMUUJILTEI IH HOLBOOTOI. ETSEG EHED NI HARIUTSLAGA TOOTSOH ESTOI .