Б.Наранбаатар нарын хэргийг хаах санал гаргажээ
2022/11/04
Энэ сарын 20-ны өдөр Ж.Энхжаргалан, С.Эрдэнийн хүү Э.Энхтөгс, МУГТ Б.Наранбаатар тэргүүтэй хүмүүсийг мөрийтэй тоглосон гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Харин үүнд нэр холбогдсон иргэд үүнийг үгүйсгэсэн хэвлэлийн хурал зохион байгуулаад байсан юм.
Тэгвэл уг хэргийг хэрэгсэхгүй болгон хаасан талаар BRB компанийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Тэрбээр, "Аравдугаар сарын 21-ны шилжих шөнө айлын гэрт оруулсан гэнэтийн шалгалт гүйцэтгэх ажиллагаа, зохион байгуулалттай мөрийтэй тоглоом тоглосон байж болзошгүй гэдэг асуудал ХУД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр 15 хоногийн дараа дөнгөж сая хэрэгсэхгүй болж хаагдлаа. Гарын үсгээ зураад гараад ирлээ.
Найз нөхдөөрөө хаа нэг гэм хоргүй хөзөр тоглох, бүүр зохион байгуулалттай ашиг олох зорилготой тоглоомын газар ажиллуулах, түүгээр үйлчлүүлэх гэдэг эрс тэс хоёр ойлголт. Үүнийг ялгаж салгаж харж чадсан, биднийг зохион байгуулалттай тоглосон үгүйг шалгаж, нягталж, шударгаар тийм зүйл байгаагүйг тогтоож өгсөн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, прокурор нарт баярлалаа.
Аравдугаар сарын 25,26-наас олон нийтэд гэмт хэрэгтэн мэтээр зохион байгуулалттай санаатай мэдээлэл цацсан eguur.mn, zarig.mn, сурвалжлагч Н.Өнөрцэцэг бас бусад шантаажны сайтууд цаашид цахимаар хүн цаазалдаг явдлаа таслан зогсоож, тусгай чиг үүргийн байгууллагуудыг ажлыг нь хийлгэж, битгий хөндлөнгөөс шүүх, прокурор, цагдаагийн үүрэг гүйцэтгээд бай! Хүмүүсийн нас хүйс, үндсэн хуулиар хамгаалсан хувийн эмзэг мэдээллийг эрээ цээргүй нийтэд цацаж нэр төрд нь халдаж, залуусын ажил төрөл, бизнес, хувийн амьдрал байдаг гэдгийг үл тоомсорлож хандалт авах гэсэн балиар үйлдэлд чинь гэр бүр, үр хүүхэд ард нь хохирч үлддэг юм гэдгийг санаж яв! Өнөөдрийг хүртэл гүрийсээр байгаа Н.Өнөрцэцэг та өөрөөсөө жаахан ич! Ажлаа ёс зүйтэй хийж уучлалт гуйхыг шаардсаар байгаа шүү! Ой гутмаар алдаагаа залруулдаг болчхоод матрын нулимс унагадаг баймаар байна.
- Хэргийн материал дотроосоо хэн задруулсан асуудал тусгай субъект дээр тусдаа шалгагдаж байгаа.
- Хар тамхины асуудал нь анхан болон нарийвчилсан шинжилгээгээр илрээгүй бөгөөд цонхны тавцан дээр байсан гэх кашишны асуудал нь тусдаа хар тамхитай тэмцэх газар шалгагдаж дуусаагүй байдалтай байна. Жаахан ч гэсэн үнэн ялж байгаад баяртай байна. Зөндөө их зүйл тус үйл явдлаас суралцаж байна." гэжээ.
багш · 2022/11/05
наранбаатар гавьяат С.Эрдэнийн хүүтэй холбогдоод байх нь зөв юм уу?
NNer hygarahaar yas habtalzana gedegsendee.... · 2022/11/04
sain muu yumand neree habchyylaj yabdag ene (GABYAT) nertei adgiin saaryydiig ene ylas orond ner hyndiig ni gytaan doromjilsonii telee Erenhiilegchiin tamgiin gazaraas sydalgaa sain bolj yynees hois hend sagnalaa egeh talaar saitar bodmoor yum suu!!!!