Ахмадууд төв талбайд жагсаж байна
2022/11/08
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд тэтгэврийг долоо биш таван жилээр тооцон тогтоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй.
Гэвч түүний өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхгүй байгаагаас үүдэн Б.Пүрэвдорж гишүүнг ахмадуудыг жагсаалд уриалсан. Уг жагсаал өнөөдөр /2022.11.08/ Сүхбаатарын талбайд болж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж жагсаалын индрээс “Эмч, багш нарын тэтгэвэр 100-150 төгрөгөөр бага тогтоогдох нөхцөл байдал өнөөдөр бий болоод байна. Насаараа Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө ажилласан ахмадуудыг “хамгийн бага тэтгэвэр ав” гэж байгаа нь Монгол төрийн хамгийн муу хандлага.
МАН-ын гишүүд энэ хуулийг баталвал нийгмийн даатгалын сан хоосорно гэж ярьдаг. Энэ тийм биш. Өнгөрсөн жил энэ хуулийг хэлэлцэж байх явцад ХНХЯ-ны ТНБД асуултад хариулахдаа өнгөрсөн жил тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг 7 биш 5 жилээр тооцвол нийгмийн даатгалын сангаас 5.6 тэрбум төгрөг нэмж гарна гэж хэлсэн. Энэ бол бага мөнгө. 20 их наядын зардалтай данхайсан төсөвт маш бага мөнгө.
Богд Зонховагийн хөшөөнд 36 тэрбум төгрөг зарцуулах гэж байгаа УИХ тэтгэвэрт гарч байгаа 48 000 ахмадаас 5.6 тэрбум төгрөг харамлаж байгаа нь Монголын төр ямар их харалган, хатуу болсныг илэрхийлж байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Социализмын үед ямар ч хувийн өмчгүй, хуримтлалгүйгээр улс орныхоо төлөө итгэл зүтгэлээ зориулан ажилласан хүмүүст тэтгэвэр нь хаанаа ч хүрэхгүй, ядуурлын ангал руу түлхэж байгаа учраас бид энэ хуулийг заавал батлар ёстой.
Эмэгтэйчүүд маш их хохирч байна. Тасралтгүй долоон жилээр тэтгэвэр тогтоолгоно гэж бараг байхгүй. Учир нь эмэгтэйчүүд хүүхэд гаргана, үр хүүхдээ өсгөнө, өвчтэй хүн асрах шаардлага тулгарна. Тасралтгүй таван жил нь ч амаргүй заалт. Гэхдээ ядаж таван жил байхад болж байна.
2021 оны байдлаар 2.5 сая хүн халамжид хамрагдсан байна. Монгол Улсын хүн амын 74.8 хувь нь. Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хүүхдээ харж байгаа ээж гээд халамж шаардлагатай хүмүүсээ халамжилсан шиг халамжилья. Бусдыг нь хөдөлмөр эрхлүүлэх шаардлагатай байна” хэмээн хууль батлагдах хүртэл хамтдаа тэмцэхийг уриаллаа.
arban chagaan buyangyi MONGOL! · 2022/11/09
Ahmadyyd jagsah bys?arban har nygeldee jibsen Mongolchyydiinhaa telee altan syrgaalaa egyylmeer bis yy!!!hyyhed zaluuchuud tord ajillaj baigaa byhen chini chadigaan aldaad aliigaa aldlaa s dee!!!synalaas bolood bysadiig heneeh ch yuch bys?....bolloo!!!!!bye byenee mereh ni heterlee,syyliin yed emegteichyyd ryy ikhe dobtloh bolloo gene syy!!!!ene byhentei ahmadyyd jintei ygeen helj syrgaalaa egyyleh bis yy!ardchilsan heden hynii ygend orood hydal medyylegt tolgoigoo oosorluulah hereggyi baih aa!!!Mongol mini tahian zeb ajiluulaj amidrah chag irj dee!!!
Зочин · 2022/11/08
5 jileer toocdog bolgoo