Н.Учрал: Гадаадын том сургуулийг мөнгөө төлбөл төгсөнө. Мал ч байсан төгсөнө
2022/11/09
"Цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа" зөвлөлдөх уулзалтын үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал гадаадын их сургууль төгсөгчидтэй холоотой байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Хэн ямар ур чадвартай вэ гэдгийг үнэлдэг болохоос биш мөнгө төлбөл хүн аль ч сургууль төгсөж болдог нийгэм. Мөнгө л төлбөл. Гадаадын их сургууль төгсөөд ирэхээр мундаг байна гэж хүмүүс буруу боддог.
Гадаадын том сургуулийг мөнгөө төлбөл төгсөнө. Мал ч байсан төгсөнө. Харин амьдрал дээр бууж чадах уу гэдэг чинь асуулт. Америкт 10 жил болчхоод монгол хэлгүй, амьдрал мэдэхгүй, уламжлал ойлгохгүй, түүх, соёлоо хүндэтгэхгүй хэрнээ том том юм яриад байдаг. Энэ хүмүүст бид "Үгүй" гэж хэлэх ёстой" гэсэн байна.
Түүнчлэн цахим хөгжил, харилцаа холбооны салбар бакалавр, магистрын зэрэг шаардахгүй талаар "Цаашдаа манай салбарт 28 сертификатын болзол хангасан хүнийг бакалавр, магистрын зэрэг шаардахгүйгээр ажилд авахыг сайдын тушаалаар зөвшөөрсөн.
Манай салбарт дөрвөн жил бакалавр хамгаалсан байхаас илүүтэй код бичиж чаддаг хүн хэрэгтэй байна. Бусдаас онцлог салбар. Олон улсын ня-бо мэргэшсэн аудитор гээд сертификат байдагтай адил тухайн жагсаалтуудыг батлаад бид бакалавр, магистрын диплом шаардахгүй. Гол нь ур чадвар байх ёстой.
Манай салбар сургуульд сурсныг биш ур чадварыг үнэлдэг салбар. Ер нь дэлхий дахин өөрөө тийшээ явж байна" хэмээн хэлжээ.
хүннү · 2022/11/10
Маш зөв бодлого барьсан байна. Үнэхээр ажлын шаардлага хангаж байвал залуучуудаа дэмжиж ажиллах ёстой. Баруунд боловсрол эзэмшсэн хүн болгон сайн биш.
Зочин · 2022/11/10
Угаасаа адгийн малнууд хүмүүсийн боломжийг хулгайлж гадаадад сургууль төгссөн нэрээр нийгмийг бузарлаж байгаа шүүдээ.
Зочин · 2022/11/09
Учрал өөрөөч гэсэн гадаадад өчнөөн жил сурсан гээд гишүүн бас сайд болсон биздээ
Зочин · 2022/11/09
Зөв санаа гаргажээ.
Ddavaa · 2022/11/09
Gadaadiin ner hundtei surguulid suraltsaj tugsehiig Ulaan-Uded doktor hamgaalahtai jishij bolohgui l bolov uu daa Duu sumac taviad human nuugaagui l baigaa sai
алдаа · 2022/11/09
мал ч байсан төгсөнө гэж төрийн сайд хүн хэллээ. бас л төлөвшөөгүй бна даа. мал гэдэг үгийг их уурласан үедээ хэлдэг ш дээ. яана даа энэ залуучууд дандаа алдаа гаргахын?
Зочин · 2022/11/09
ухаалагзалуубурхан өршөөг амжилт зөв хүн
Зочин · 2022/11/09
Ухаантай хүний удам ухаалаг залуу юмаа хүний чадварыг олж харах өнцөгөөс бүтээлийг бүтэн харж чадсан залуу мундаг жинхэнэ тэргүүн чи шүү . Хоосон толгойтой шүгэл үлээгчийн хүүхэн ёстой жинхэнэ мал гэдгээ харууллаа улсын зардалаар сургуульд сурч ирээд төлбөрөө төлөөгүй чадамжгүй хүүхэн яагаад обуна гээд бгн бол
Зочин · 2022/11/09
Боловсоролын систем ард түмний хэрэгцээг далимдуулан хэнд хэрэггүй олон сургууль сурч чадахгүй оюутан гээд олон асуудал байна Чухамдаа 3/1 сурах чадамжгүй хүүхэд байдаг гэтэл оюутан болчихдог