Шүүхээс Ш.Батхүүд 10 жил хорих ял оноолоо
2022/11/09
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Жаст групп" ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий таван шүүгдэгчид холбогдох хэргийн шүүх хуралдаан болж өчигдөр шийдвэрээ гаргажээ.
Өнгөрсөн оны долдугаар сараас хойш 10 удаа хойшилсны эцэст аравдугаар сарын 20-нд эхэлсэн тус шүүх хурлаар Ш.Батхүү Ч.Ганзориг Б.Мөнхжаргал Э.Сүрэн Г.Алтан нарыг гэм буруутайд тооцож, Г.Алтанд агсанд холбогдох хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатган шийдвэрлэсэн.
Улмаар шүүгдэгчид хохирол төлбөр төлөхтэй холбоотойгоор тав хоногийн завсарлага аваад эргэж хуралдахдаа Ш.Батхүүд 10 жилийн хорих ял оноож, 100 гаруй тэрбум төгрөгийг нөхөж гаргуулахаар болжээ.