Б.Ариунзаяагийн бусдын толгой дээр халуун кофе асгасан эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
2022/11/09
Бусдын толгой дээр халуун кофе асгасан Б.Ариунзаяад холбогдох хэргийг прокуророос Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Б.Ариунзаяа нь өнгөрсөн гуравдугаар сард бусдын толгой дээр халуун кофе асгасан үйлдэл гаргасан юм. Уг хэрэгт шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасанчлан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ тооцоод байгаа юм.
Одоогоор шүүх хурал товлогдоогүй байгаа талаар албаны эх сурвалж хэлэв.
Түүнээс гадна, тэрбээр дээрх хэрэгт шалгагдаж байх хугацаандаа олон нийтийн газар танхайрсан өөр нэг хэрэгт холбогдсон талаар бид мэдээлсэн.
Уг зөрчлийн хэргийг шүүхээс хянаад, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 14 хоногийн хугацаагаар завсарлуулж, зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст буцааж шийдвэрлэсэн юм.
hatyy siitge?tegj baij dahin el hereg bagasana?... · 2022/11/10
ene ohiniig zailsgyi siitge?hynii tolgoi deer haluun kope asgana gedeg yu gesen yg be?....arai dendnee??????yaj ch haichailaad ariusah hereg men uu?zaluus dendyy delemgii bolj ee!!!sorond ni hii hairlah yum ygyi ee!!
ganbaatar · 2022/11/09
аль дээр 3-р сард гарсан хэрэг одоо хүртэл шийдэгдээгүй гэхээр шүүхийн шинэчлэл явагдаж байгаа гэдэг нь худлаа л юм байна даа.