Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
2022/12/13
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос ирэх онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон.
Тодруулбал, улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550,000 төгрөг болгосон юм. Уг шийдвэр 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ. Энэ нь ажлын нэг цагт 3,273 төгрөг 81 мөнгө ногдож байна гэсэн үг.
Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байгаа бөгөөд он гараад 130,000 төгрөгөөр нэмэгдэх нь. 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр улиралд багтаан дахин шинэчлэх аж.
2007 оноос хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн байдал:
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2022 гуравдугаар улирлын байдлаар манай улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны 1.1 сая иргэн хөдөлмөр эрхэлж байна.
Зочин · 2022/12/13
Сум суурин бүрээс хамгийн сайн хүнээ дээд танхим бүрдүүлэхэд оролцуулах нь зөв энэ 76 хуулиа өдөр шөнөгүй уншаад сайн хууль л гаргах үүрэгтэй хууль хэрэгжилтийг шалгадаг байх дээд танхим асуудлыг олонхиороо шийддэг доод танхимд хариуцлага тооцдог байх, Одоо болох болохгүй өөрсдөдөө зориулсан хууль багасах байх. Ер нь олигтой сайн хууль гаргахгүйгээс шүүхийнхэн тэр ээдрээтэй тэр хуулиудыг нь өөр өөрсдийн ойлгосноор хэрэглэдэг байх. Одоогийн УИХ гишүүд орж ирж байгаа хуулиа зарим нь огт уншихгүй олонхи хайшаа гээд намирч байгаа гишүүд олон байдаг.
Зочин · 2022/12/13
Параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум суурин бүрээс оролцдог болчихвол улс хөгжинө Бидний одоогийн энэ зам мухардалд орсон