Энэ сарын 06-ны өдрийн 11 цаг орчмын үед Баянол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт "Өргөө-1" кино театрын автобусны буудлаас халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг, цагдаагийн байгууллагын сэжигтний бүртгэлд бүртгэлтэй дөрвөн этгээдийг барьжээ.

Тэд 7-н буудал 5-н шар чиглэлийн автобусанд сууж, 1-р хороолол хүрэх замдаа дөрвөн иргэний цүнх, халааснаас гар утас болон хэтэвчтэй бичиг баримт, мөнгө зэрэг эд зүйлийг хулгайлж автобусны кондукторт дамжуулсан үйлдлийг НЦГ-ын ГХТГ-ын хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагч нар илрүүлэн шалгаж байгаа аж.

Иймээс иргэд та бүхэн нийтийн тээвэр, худалдаа үйлчилгээний газраас үйлчлүүлэхдээ цүнх, халааснаасаа эд зүйлээ хулгайчид алдахаас болгоомжилж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Хэрвээ та эд зүйлсээ алдсан тохиолдолд Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд болон харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шуурхай хандаж байхыг анхааруулж байна.

 

Х.Даваа