Х.Баттулга АТГ-аас шууд Төрийн ордонд очиж ЕТГ-ын даргатай уулзжээ
2022/12/26
Мөрдөх байгууллагуудын хамтарсан ажлын хэсгээс 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хулгайтай холбоотой байж болзошгүй 17 хүний нэрийг зарласан.
Тэдний нэгээр зарлагдсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга нөгөөдөр нь АТГ-т очиж мэдүүлэг өгсөн. Эх сурвалжуудын мэдээллээр мэдүүлэг авах үйл явц гурван цаг орчим үргэлжилж, төгсгөлд нь яллагдагчаар татах тогтоолыг танилцуулжээ. Гэвч Х.Баттулга "...Бусдаас тодруулах, сайтар бодоод нэхэж санах 2-3 зүйл байгаа тул дахин ирж мэдүүлэг өгье" гэжээ. Ингээд яллагдагчаар татах тогтоолд гарын үсэг зураагүй байна.
Харин тэрбээр АТГ-т мэдүүлэг өгч гараад шууд Төрийн ордонд очжээ. Тэнд ЕТГ-ын дарга Я.Содбаатартай өрөөнд нь уулзсан байна.
Х.Баттулга үүнээс гурав хоногийн дараа 2022 оны арванхоёрдугаар сарын 18-нд Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр БНСУ руу явсан. Олон нийт "... Х.Баттулга оргон зайллаа" гэж шуугисан. Зарим хэвлэлд "...Х.Баттулга яаралтай эмчлүүлэх шаардлагатай болж, АТГ-т хувийн баталгаа гаргаад БНСУ руу ниссэн" гэж мэдээлсэн. Тэгвэл өөрөөр нь "овоглодог" АН-аас мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлдээ "..."Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтай байж болзошгүй" хэмээн АТГ-аас зарласан 17 хүнээс хамгийн түрүүнд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-т гэрчээр очиж мэдүүлэг өгсөн. Гэтэл өнгөрөгч амралтын өдөр нийгмийн сүлжээнд “...Х.Баттулга БНСУ руу зугтсан” гэх мэдээлэл гарлаа. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга нь оргон зайлаагүй, оргон зайлах ч шалтгаан байхгүй.
Мөн түүнд хилийн хориг тавиагүй. Гадаад улсад зорчих эрх нь нээлттэй байгаа. Гэсэн хэдий ч тэрбээр энэ удаад БНСУ-д албан ажлаар зорчих болсноо АТГ-т албан ёсоор мэдэгдсэн болохыг АН-аас мэдэгдэж байна" гэсэн.
Мөн энэ сарын 21-нд Төрийн ордны Их танхимд болсон нүүрсний хулгайн асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын үеэр АТГ-ын дарга З.Дашдаваа "...“Х.Баттулгыг оргон зайлсан гэж хэн нотлоод байгаа юм. Яллагдагчаар татагдсан байхад шүүх хурал болоход ирэхгүй бол оргосон гэж үзнэ. Шүүх хурал болтол хэнийг ч гэм буруутай гэж үзэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зургаан төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ байдгаас мөрдөгч хэний ч нөлөөлөлгүйгээр шийдвэр гарган, яллагдагчид арга хэмжээ авах эрх бий” гэсэн тайлбарыг өгсөн юм. Ийн сүр дуулиантайгаар эх орноосоо явсан Х.Баттулга одоогоор буцаж ирээгүй байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
DR. PRADHAN · 2022/12/30
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин · 2022/12/27
Ялт , гэмт хэрэг үйлдчихээд гараад зугтдаг нь гэм биш зан . Жонхууруулна шүү дээ . халтмаагийн хулгар
Зочин · 2022/12/27
2 хулгайч хороо л найруулах биз
Зочин · 2022/12/27
Манай жэнко путиныг ялахыг хүлээгээд гадгаад явсан гэж хүмүүс тааж байна.
Ганбат · 2022/12/27
Оргон заылахгүй байх оо
DR. PRADHAN · 2022/12/27
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин · 2022/12/26
Эр хүн хэлсэндээ хүрээд ирвэл өөрт нь бас намд нь хэрэгтэй ч байж болох юм
Зочин · 2022/12/26
ЯЛТ ХЭРЭГ ҮЙЛДЧИХЭЭД ГАДААДАД ОРГОН ЗАЙЛДАГ НЬ БАТТУЛГЫН ГЭМ БИШ ЗАН Л ЮМ ХУНА
хүннү · 2022/12/26
Буцаад ирэх биз дээ. Хүний мууд дурлалгүй итгэлтэй хүлээе. Ирээд “хэд хэдэн хүнийг дагуулаа” АТГ очих биз.