Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Улаанбаатар хотын хөдөлгөөний нягтрал ихтэй газруудад явган зорчигчдод зориулсан гүүрэн гарц барьж эхэлсэн.

Энэ жил хоёр байршилд гүүрэн гарц барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаагаас Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 100 айлын орчимд буюу Хүүхдийн хоёрдугаар эмнэлгийн автобусны буудлын дэргэд гүүрэн гарц барих ажил эхэлсэн. Зуун айлын гүүрэн гарцыг барих ажлын гүйцэтгэгчээр “ЗМЗ" ХХК ажиллаж байгаа бөгөөд  энэ сарын 12-ны шөнийн 00:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд 100 айлын уулзвараас зүүн тийш автобусны буудал хүртэлх замын хөдөлгөөнийг хаахаар болжээ. Ийн хааж гүүрэн гарцын дам нурууг байрлуулахаар болсон байна. Харин гүүрэн гарцыг энэ сарын 30-нд ашиглалтанд оруулах юм.

 

Х.Даваа