Шөнийн автобус зургаан чиглэлд 22:00-02:00 цагийн хооронд үйлчилнэ
2023/06/16
Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангах, аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор шөнийн тээврийн үйлчилгээг энэ сарын 15-наас эхлүүллээ.
Нийтийн тээврийн дараах зургаан чиглэлд цахилгаан автобуснууд 22:00-02:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ.
Тодруулбал,
-ШҮ:1 “5 шар-Сүхбаатарын талбай”
-ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Ботаникийн эцэс”
-ШҮ:3 “Шархад-3, 4-р хороолол”
-ШҮ:4 “3, 4-р хороолол-Өнөр хороолол-ХМК”
-ШҮ:5 “Зунжин худалдааны төв-Ард кино театр”
-ШҮ:6 “МУБИС-Архивын ерөнхий газар” гэсэн чиглэлд үйлчилгээ үзүүлэх юм.
-Шөнийн автобусны үнэ энгийнхтэй адил 500 төгрөг байх бөгөөд 1.5 км радиус дотор дамжин суухад үнэгүй.
Ташрамд, цахилгаан автобус нь дуу чимээ багатай, орчны бохирдол үүсэхгүй гэдгээрээ давуу талтай.