Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг наадмаас өмнө нөхөж олгоно. Эцэг, эхчүүд хүсэлт гаргах шаардлагагүй
2023/06/21
Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдөр тогтоолын төслүүд батлагдлаа. 480 мянга орчим тэтгэвэр авагчдын тэтгэвэрт өөрчлөлт орно. Долдугаар сарын 1-н гэхэд тэтгэвэр нэмэгдэхээр НДЕГ-аас тооцоолол хийж байгаа.
Мөн хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг (1-6 сарын нөхөн олголт) Үндэсний их баяр наадмын өмнө олгохоор төсвийн хуваарьт тусгалаа. Хүүхдийн мөнгө авч байсан дансанд нь шилжүүлэх юм. 9%-йн хүүхдүүдийн эцэг, эхчүүд долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө авахдаа дахин хүсэлт гаргах шаардлагагүй.
Харин шинээр төрсөн хүүхдээ харин ehalamj.mn эсвэл харьяа сум дүүргийнхээ Хөдөлмөр халамжийн газарт бүртгүүлнэ. Ирэх долоо хоногт хэрхэн бүртгүүлэх аргачлалыг хүргэнэ" гэв