Төрийн өндөр албан тушаалтнуудын 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай Тэмцэх газар нэгтгэн гаргажээ. Эндээс бид УИХ-ын гишүүдийн ХОМ хэрхэн өөрчлөгдсөнийг хүргэж байна. 

Нийт хөрөнгөөр нь жагсаан харуулахад Ц.Мөнх-Оргил 18,942,730.22 мян.₮, Д.Өнөрболор 18,580,736.15 мян.₮, Б.Дэлгэрсайхан 16,054,196.62 мян.₮, Ц.Цэрэнпунцаг 14,958,128.89 мян.₮, С.Амарсайхан 14,407,596.44 мян.₮-ийн хөрөнгөөрөө жагсаалтыг тэргүүлэв.

Энэ жилийн мэдүүлгийн нэг онцлог нь "Бэлэн мөнгө" гэсэн шинэ талбар нэмэгдсэн байна. 2022 оны мэдүүлэгт Ш.Адьшаа 1.89 тэрбум төгрөг, Б.Чойжилсүрэн 1.5 тэрбум төгрөг бэлнээр байгаа гэж мэдүүлсэн нь тэднийг хамгийн их бэлэн мөнгөтэй гишүүд болгов.

Нийт 12 гишүүн тодорхой хэмжээнд бэлэн мөнгөтэй гэж мэдүүлснийг доорх графикийн "Төрөл сонгох" хэсэгт "Бэлэн мөнгө" гэж сонгон дэлгэрэнгүй хараарай.

Нийт гишүүдийн 58 буюу 79% нь тэрбум төгрөгөөс дээш хөрөнгөтэй байна.

2021 vs. 2022 Хөрөнгийн өөрчлөлт

2022 оны тайланд 13 гишүүний хөрөнгө нэг тэрбумаас дээш дүнгээр нэмэгдсэн бол таван гишүүний хөрөнгө нэг тэрбумаас дээш дүнгээр буурчээ. Нийт УИХ гишүүдийн хөрөнгийн өсөлтийг нийлүүлэн тооцвол ойролцоогоор 40 тэрбум төгрөг болж байна.

Доорх хүснэгтэд хөрөнгийн хэмжээ нь нэг жилд хамгийн ихээр өссөн болон буурсан гишүүдийг харуулав. 

НЭМЭГДСЭН

Нэр Нийт
Ц.Мөнх-Оргил +8,282,644.06
Ц.Цэрэнпунцаг +7,021,388.34
Д.Бат-Эрдэнэ +5,098,840.15
Б.Дэлгэрсайхан +3,526,048.32
Г.Тэмүүлэн +2,023,761.75
Э.Батшугар +1,797,337.76
Х.Ганхуяг +1,689,381.71
Б.Чойжилсүрэн +1,599,135.71
Э.Бат-Амгалан +1,285,144.43
Д.Цогтбаатар +1,203,190.63
Ж.Эрдэнэбат +1,180,666.65
Б.Жавхлан +1,138,049.61
Г.Дамдинням +1,118,231.53

 

БУУРСАН

 Нэр  Нийт
Л.Энх-Амгалан -9,253,360.47
Ж.Ганбаатар -3,770,358.49
О.Цогтгэрэл -2,306,267.02
Ш.Адьшаа -1,255,329.26
Г.Амартүвшин -1,187,670.56
Х.Болорчулуун -771,982.46
Ч.Ундрам -624,384.78
Л.Мөнхбаатар -491,416.21
А.Адъяасүрэн -488,640.04
Б.Энх-Амгалан -449,808.26
Ц.Сэргэлэн -369,476.07
Т.Энхтүвшин -366,083.08
Ц.Идэрбат -320,596.24

График #2: 2021 vs. 2022 хөрөнгийн өөрчлөлт гишүүн тус бүрээр. Төрлөөр ялган харьцуулж харах боломжтой.

Flourish logoA Flourish data visualization

2018-2022 оны хооронд Ц.Мөнх-Оргил гишүүний хөрөнгө 6.9 тэрбумаас 18.9 тэрбум төгрөг болж хамгийн ихээр нэмэгдсэн бол, Ж.Ганбаатар гишүүний хөрөнгө 26.9 тэрбумаас 5.4 тэрбум төгрөг болж хамгийн их бассан байна. 

Мал аж ахуй

2022 онд гишүүд нийт 13,819 толгой мал тоолуулж 9.8 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Мөн эдгээр малтай гишүүдээс мянгат малчин гурав төрөөд байна. Тухайлбал Б.Бат-Эрдэнэ 3,000, П.Анужин 1,495, Ц.Анандбазар 1,327 толгой малтай бол Б.Жавхлан гишүүн 964 толгой малтайгаар удаалж удахгүй мянгат малчин болох нь ээ. 

Нэр Толгой Дэлгэрэнгүй Үнэлгээ
П.Анужин 1,495 Хурдан удмын адуу-244, Үхэр-142, Хонь-854, Ямаа-255 1,362,970
Ц.Анандбазар 1,327 Хурдан удмын адуу-16, Адуу-304, Үхэр-78, Хонь-718, Ямаа-211 1,160,930
Ш.Адьшаа 53 Хурдан удмын адуу-53 969,000
Д.Бат-Эрдэнэ 250 Адуу-250 890,000
Б.Жавхлан 964 Адуу-70, Хурдан удмын адуу-60, Хонь-800, Үхэр-34 621,410
Б.Бат-Эрдэнэ 3,000 Адуу-328, Үхэр-72, Хонь-2600 589,200
Б.Энх-Амгалан 590 Адуу-95, Үхэр-45, Хонь-450 557,500
Г.Тэмүүлэн 72 Хурдан удмын адуу-52, Хурдан удмын адуу-20 523,600
Ж.Бат-Эрдэнэ 651 Хурдан удмын адуу-76, Адуу-110, Үхэр-105, Хонь-360 500,800
Х.Нямбаатар 700 Хурдан удмын адуу-35, Үхэр-21, Ямаа-157, Хонь-444, Адуу-43 236,050
Х.Болорчулуун 260 Адуу-260 208,000
Л.Оюун-Эрдэнэ 414 Хурдан удмын адуу-5, Адуу-23, Үхэр-83, Хонь-154, Ямаа-149 200,175
Л.Мөнхбаатар 47 Адуу-35, Хурдан удмын адуу-12 200,000
Ж.Чинбүрэн 262 Хурдан удмын адуу-7, Адуу-30, Үхэр-5, Хонь-220 186,600
Н.Ганибал 120 Адуу-109, Үхэр-11 181,100
Ж.Эрдэнэбат 304 Үхэр-28, Адуу-23, Хонь-250, Хурдан удмын адуу-3 173,200
Ц.Даваасүрэн 383 Адуу-152, Хонь-180, Ямаа-50, Тэмээ-1 162,340
Ж.Батжаргал 408 Адуу-64, Үхэр-15, Хонь-261, Ямаа-68 133,978
Т.Энхтүвшин 41 Хурдан удмын адуу-41 125,000
С.Ганбаатар 195 Үхэр-67, Хурдан удмын адуу-16, Хонь-112 121,200
Б.Жаргалмаа 362 Адуу-50, Хонь-280, Сайн үүлдрийн үхэр-30, Хурдан удмын адуу-2 116,000
Б.Баярсайхан 260 Адуу-10, Үхэр-50, Хонь-200 92,000
Д.Батлут 325 Хонь-120, Ямаа-110, Үхэр-25, Адуу-70 89,000
Ж.Батсуурь 85 Адуу-85 85,000
Ц.Идэрбат 50 Хурдан удмын адуу-20, Үхэр-30 80,000
Б.Саранчимэг 23 Хурдан удмын адуу-3, Адуу-12, Үхэр-8 72,300
Б.Бейсен 61 Үхэр-30, Адуу-11, Хонь-10, Ямаа-10 48,800
Ц.Сандаг-Очир 340 Үхэр-25, Хонь-264, Ямаа-45, Хурдан удмын адуу-3, Адуу-3 44,190
Н.Учрал 200 Хонь-150, Адуу-20, Хонь-30 31,400
Б.Пүрэвдорж 10 Адуу-10 23,500
С.Чинзориг 190 Хонь-160, Адуу-30 20,000
Ё.Баатарбилэг 150 Хонь-150 15,000
Д.Тогтохсүрэн 64 Адуу-4, Үхэр-5, Хонь-30, Ямаа-25 14,800
Г.Амартүвшин 100 Сайн үүлдрийн ямаа-100 12,000
Т.Доржханд 12 Адуу-12 10,000
Б.Баттөмөр 15 Адуу-15 9,000
Б.Чойжилсүрэн 6 Адуу-6 4,000
Г.Мөнхцэцэг 30 Хонь-30 3,000

Тээврийн хэрэгсэл

График #5: УИХ-ын гишүүдийн эзэмшиж буй тээврийн хэрэгсэл. График дээр дарж дэлгэрэнгүй брэнд, загварыг харах боломжтой. 

Flourish logoA Flourish data visualization