"Сонголт" олон ангит киноноос авахуулаад олон уран бүтээлээрээ та бидний хэдийнээ танил болсон жүжигчин Ж.Мөнгөнсүх. Өдгөө "Эмоц" продакшинд харьяалагдаж мэргэжлээрээ ажиллаж буй.

Тэрбээр эхнэртэйгээ хамт ресторанд суугаад хоол идэж байгаад салфеткан дээр гэрлэх саналаа бичиж байжээ. Одоо тэрхүү бичгийг эхнэр нь түрүүвчиндээ хадгалж явдаг аж. Хайртайгаа гэрлэх саналаа өөрийн зохиосон дөрвөн мөртөө бичин  өгч байсан хэмээн ярьж байсан удаатай.

Саяхан залуу жүжигчинд нэгэн хөгжилтэй найзын хүсэлт иржээ. Энэ талаар Ж.Мөнгөнсүх "эндээс нь хувь тооцож авна аа" гэж өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Түүнд "Сайн уу Очироо ахаа та надтай найзууд болчих. Би маш ихээр гуйя. Ангийнхандаа таньтай найз болвол би 20 мянган авах гээд байна. Найзын хүсэлт явуулья" гэсэн байна.

Ингээд жүжигчин залуу энэхүү найзын хүсэлтийг хүлээж авсан гэнэ шүү.

Д.Ана