Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтны 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаад байна. Уг мэдүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд, УИХ-ын дарга нар хөрөнгө орлогоо хэрхэн мэдүүлснийг хүргэе. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн орлого өнгөрсөн жил169 сая төгрөг байсан бол энэ удаад103 сая төгрөг болж буурчээ.  Тэрээр 162 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууц, 284 сая төгрөгөөр үнэлэгдэх Мотоцикл, Harley Davidson, Harley Davidson-1, Lexus 570-1, Mercedes Benz, ML320 машинтай,100 сая төгрөгийн үнэлгээ бүхий 1.5 га газар эзэмшдэг.

 

Харин 1 тэрбум, 694 сая төгрөгийн хадгаламж нь багасч, 900 сая төгрөг болсон байна. 

 

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орлого өнгөрсөн жил 234 сая төгрөг байсан бол 249 сая төгрөг болж нэмэгджээ. Тэрээр 30 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Highlander машинтай, 200 сая төгрөгөөр үнэлэгдэх 5 урдан удмын адуу, 23 адуу, 83 үхэр, 154 хонь, 149 ямаатай.26 сая төгрөгний хадгаламжтай, 67 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.

 

УИХ-ын дарга Г.Занданшатарын орлого ноднин 60 сая төгрөг байсан бол энэ онд 58 сая төгрөг болж буурчээ.  Тэрээр нэг тэрбум 175 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний талбайтай. 80 сая төгрөгийн  "Nissan Murano" машинтай, 130 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 112 сая төгрөгний хадгаламжтай.