Хөгжлийн банк: Хураан авсан хөрөнгийг 3.3 тэрбум төгрөгөөр борлуулаад байна
2023/07/31
Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөд хураан авсан үл хөдлөх хөрөнгүүдийг олон нийтэд нээлттэй зарж борлуулж байгаа билээ.
Зээлийн эргэн төлөлтөд хураан авсан нийт 93 үл хөдлөх эд хөрөнгөөс нэг үйлчилгээний талбай, долоон орон сууц, 14 авто зогсоолыг 3.3 тэрбум төгрөгөөр худалдан борлуулсан байна.
Хөгжлийн банкны өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгүүдийг зарж борлуулах үйл ажиллагааны дагуу www.dbm.mn цахим хуудсанд ирүүлсэн саналуудыг хүлээн авч шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулж байгаа юм.
Одоогоор 71 үл хөдлөх хөрөнгийг зарах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд сонирхсон иргэн, хуулийн этгээд цахим хуудсаар дамжуулан худалдан авах саналаа өгч болно.
Цахим хуудсаар дамжуулж хүсэлт өгөхдөө тухайн сонирхож буй үл хөдлөх хөрөнгийн байрны дугаар, тоотыг зөв сонгох, 100 хувь бэлэн төлөлт болон арилжааны банкны зээлд хамрагдах замаар урьдчилгаа байршуулан худалдан авах тохиолдолд дансны хуулга, бусад нотлох баримтыг системд хавсаргаж оруулах шаардлагатай юм. Дараа нь худалдан авах хүсэлтийн дагуу холбогдох албаныхан эргэн холбогдоно хэмээн тус банкнаас мэдээллээ.
Эх сурвалж:www.polit.mn
Зочин · 2023/07/31
S AWN80955877