Дүүргийн Засаг дарга нар ямар хөрөнгөтэй вэ?
2023/08/03
АТГ-аас төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд ил болгоод байна. Нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар 2022 онд хөрөнгө орлогоо хэрхэн мэдүүлснийг хүргэе.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх
Түүний жилийн орлого 269 сая төгрөг бол гэр бүлийнх нь гишүүд 359 сая төгрөг олдог. 6.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. 1.2 тэрбум төгрөгийн газар, 167 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Lexus маркийн автомашин эзэмшдэг. “ТИ Эйч Холдингс “ ХХК, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Эрдэнэс таван толгой” ХК-д хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа
Х.Болормаагийн жилийн орлого нь 48 сая, гэр бүлийнх нь орлого 430 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Тэрбээр 1.8 тэрбумаар үнэлэгдэх долоон үл хөдлөх хөрөнгөтэй, Toyota, Land Cruiser 200, Mercedes Benz, G 300 автомашин эзэмшдэг. Түүнийгээ 414 сая төгрөгөөр үнэлжээ. 125 сая төгрөгийн газартай бол, 202 сая төгрөгийн хадгаламж, 320 сая төгрөгийн авлагатай байна. Мөн 582 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй. “Эй би жи энерго” ХХК, БДТТ ХХК, “Сити паркин” ХХК, “Манзишир хийд” ХХК, “Бат сити” ХХК, “Даш кредит” ХХК, “Доргот чандмань” ХХК, “Улаанбаатарын хөлбөмбөгийн холбоо” зэрэгт хувь эзэмшдэг гэжээ.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл
Түүний жилийн орлого нь 61 сая бол гэр бүлийн гишүүд нь 9.2 сая төгрөгийн орлоготой. 280 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, 90 сая төгрөгөөр үнэлэгдэх BMW, X-5 маркийн автомашин эзэмшдэг. 20 сая төгрөгийн газартай бол 23 сая төгрөгийн үнэт эдлэл, 160 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан
Тэрбээр жилд 165 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийнх нь гишүүд 42 сая төгрөг олдог. 120 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол 29 сая төгрөгөөр үнэлэгдэх Nissan, X-Trail маркийн автомашинтай. 60 сая төгрөгийн хадгаламжтай гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай
Н.Алтаншагайгийн жилийн орлого нь 44 сая бол гэр бүлийн гишүүд нь 11 сая төгрөгийн орлоготой. 278 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол Hyundai, Sonata-7 маркийн автомашинаа 30 сая төгрөгөөр үнэлжээ. 77 сая төгрөгийн мал аж ахуйтай. Таван сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол, 14 сая төгрөгийн хадгаламж, 85 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.
Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар
Тэрбээр жилд 60 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүдээ 117 сая төгрөг олдог гэж мэдүүлжээ. 520 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. 35 сая төгрөгөөр үнэлэгдэх Тoyota, Harrier маркийн автомашинтай. 50 сая төгрөгийн мал аж ахуй, 24 сая төгрөгийн газар, 87сая төгрөгийн үнэт эдлэл, 169 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. Мөн 255 сая төгрөгийн авлагатай байна.
Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн
Түүний жилийн орлого нь 60 сая бол гэр бүлийн гишүүд нь 37 сая төгрөгийн орлоготой. 907 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол 17 сая төгрөгийн газар 50 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ. Мөн 90 сая төгрөгийн зээлтэй байна.
Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд
Тэрбээр жилд 28 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүдээ 25 сая төгрөг олдог гэж мэдүүлжээ. 140 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. 17 сая төгрөгөөр үнэлэгдэх Nissan, Murano маркийн автомашинтай. 19 сая төгрөгийн хадгаламжтай бол 49 сая төгрөгийн зээлтэй гэжээ.
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар
Ө.Сумъяабаатарын жилийн орлого нь 51 сая бол гэр бүлийн гишүүд нь орлогогүй. 595 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол Lexus, RX 400 маркийн автомашинаа 90 сая төгрөгөөр үнэлжээ. 300 сая төгрөгийн газартай бол 84 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 41 сая төгрөгийн хадгаламж, 30 сая төгрөгийн авлага, 100 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2023/08/06
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
Зочин · 2023/08/04
Зочин · 2023/08/04
Зочин · 2023/08/03
SEXSEER80955877
зочин · 2023/08/03
Баяка юмоо
Зочин · 2023/08/03
TANILTSN80955877
Зочин · 2023/08/03
S AWN80955877