ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн: Нийслэлийн утааг багасгахын тулд Хятадаас коксжсон нүүрс авч туршихаас айхгүй байна
2023/08/09
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 177.5 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас хагас коксжих нүүрсийг асаагуурын хамт худалдан авч, туршилт хийнэ гэх асуудалтай холбоотой мэдээлэл өглөө.
Тэрбээр “Иргэд утаа их байна, тэвчих арга алга гэх шүүмжлэлийг их гаргадаг. Тиймээс Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Эрчим хүчний яамтай хамтран 2019 оноос хойш хэрэглэсэн түлшний медлингийн түүхий эдийг солих туршилж хийсэн. Одоо байгаа медлингийн хамгийн их тоосонцор, утаа үүсгэдэг хэсэг нь дэгдэмхий гэх бодис байгаа. Үүнийг хасаг коксоор сольж үзэх туршилт хийсэн. Үүнд шаардлагатай 242 сая төгрөгийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргаад, 80 тонн хагас коксжсон нүүрсийг БНХАУ-аас оруулж ирээд судалсан. Нийт 97 удаагийн галлагаа хийж үзсэн. Үр дүнг нь шинжлүүлсэн. Ингэхэд, тоосонцор 157 микрограмм метркуб байсан бол 43 болж буурсан. Дэгдэмхий 45 орчим хувь буурсан. Хүхрийн хэмжээ, үнслэг зэрэг буурсан үр дүн гарсан байна.
Тиймээс Нийслэлээс бонд гаргасан тохиолдолд 177 тэрбум төгрөгөөр 115 мянган тонн хагас коксон бүтээгдэхүүнийг 11 дүгээр сарын 11-ны дотод нийслэлд оруулж ирээд үйлдвэрлэх боломжтой. Улмаар 2023 оны 12 дугаар сарын 15-наас 2024 оны 12 дугаар сарын 31-ны хооронд түлж, тушилт хийж үзье гэх саналыг та бүхэнд тавьж байна.
Хагас кокосын үйлдвэр барьсан тохиолдолд нэг тонн түлш 700 мянган төгрөгийн өртөгтэй болно. Одоогоор 150 мянган төгрөгийн өртөгтэй байгаа. Утааг бүрэн гүйцэд алга болгоно гэж гоё юм ярьж чадахгүй. Ямар ч байсан утаагаа одоо байгаагаас 50 хувь багасгая гэж байгаа юм. Бүрэн утаагүй болно гэж байхгүй. Мөн Улаанбаатарчуудын бүх айлд одоо түлж байгаа шахмал түлшийг зогсоогоод коксжих нүүрс түлүүлнэ” гэлээ.
Зочин · 2023/08/10
S AWN80955877
Зочин · 2023/08/10
Тэнэгийн дотор уужим гэж. Тэнэглэл яриагаар илэрдэг гэж яридаг. Чойжилсүрэн гэдэг тэнэг дөрвөд ёстой хэлэх үг алга. Энэ орк өөрийнхөө барисан хэдэн цементен тагзийг бодохоос улс орны цахилгаан дулаанаар асуудлыг шийдэх чадваргүй нь харагдаад байна шүү дээ. Ашиг сонирхлын зөрчилтэй энэ этгээдийг төрөөс зайлуулах хэрэтэй
Зочин · 2023/08/09
TANILTSN80955877