2024 оны түүхэн сонгуульд оролцох эрхтэй намууд
2023/08/15
УИХ-ын ээлжит сонгууль болоход нэг жил хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ удаагийн сонгуулиар манай улс 76 бус 126 хууль тогтоогчтой болно. Тэр ч утгаараа түүхэн гэж нэрлэхээс аргагүй.
Иргэдийг төлөөлөх 126 хүнийг хэрхэн сонгох дүрэм буюу УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг хаврын чуулганаар баталсан. Гэхдээ тоглоомын дүрэм хараахан бүрэн дүүрэн дэлгэгдээгүй байгаа. Учир нь, тойрог, мандат хуваарилах тогтоолыг парламент ирэх нэгдүгээр сард батлахаар болсон билээ.
Харин энэ удаагийн сонгуульд одоогоор 37 нам оролцох эрхтэй. Өөрөөр хэлбэл, тэд Дээд шүүхэд албан ёсны бүртгэлтэй байна. Цаашид сонгууль болохоос өмнө энэ тоог нэмэгдэх байх. Хаврын чуулганаар баталсан Улс төрийн намын тухай хуульд намын бүртгэлийг сонгуулийн жилээс нэг жилийн өмнө хаах тухай заалт байсан ч тэр нь “унасан” тэгэхээр намуудын тоо сонгууль болохоос өмнө нэмэгдэх магадлалтай гэсэн үг.
Түүнчлэн нам саналаа өгсөн нийт сонгогчдын дөрвөөс доошгүй хувийн санал авч байж УИХ-д суудалтай болохоор хуульд тусгасан. Анх гурван хувь гэж заасан ч хуулиа батлахын өмнө дөрөв болгон нэмсэн юм. Мөн хоёр нам эвсэл болж сонгуульд орсон тохиолдолд тав, гурав болон түүнээс дээш нам эвссэн тохиолдолд долоогоос дээш хувийн санал авч байж УИХ-д суудалтай болно.
Бас нэг шалгуур нь нам, эвсэл тойргоос сонгогдох 78 хүнээс хамгийн багадаа 39 хүнийг нэр дэвшүүлж байж жагсаалтаас суудал авах эрхтэй болно. Нийт сонгогчдын дөрвөөс дээш хувийн саналыг авсан ч тойрогт 39 болон түүнээс дээш хүнийг нэр дэвшүүлээгүй бол УИХ-д суудалтай болох боломжгүй юм. Дээд шүүхэд бүртгэлтэй 2024 оны түүхэн сонгуульд оролцох эрхтэй намуудын мэдээллийг хүргэе.
Т.САЙХАН, П.АМГАЛАНБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2023/08/15
S AWN80955877
бат · 2023/08/15
Удахгүй болох 24 оны ИХ-ын сонгуульд намуудын мөрийн хөтөлбөрийг үнэлэхдээ ОУ-д нэмж өр тавихгүй энэ өрөөс төлж эхлэх улс төрийн нам түүний гүшүүдийг сонгоцгоое ард түмээн бид ирээдүйд эх ороноо алдаж магадгүй