Сүүлийн үед авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон асар өөдгүй амьтан болох С.Баярцогтод хэзээ хариуцлага тооцох юм бэ? гэсэн агуулгатай, нэг захиалагчаас олон сувагт чиглэл өгсөн нь илт мэдэгдэхүйц, төлбөрт мэдээ хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр гарах болов.

С.Баярцогтын авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, ял авсан эсэх асуудал тусдаа. Харин яагаад гэнэт ийм мэдээ хэвлэлээр гарах болсон юм бол?

 

Шалтгаан нь их энгийн аж.

АН-ын Үндэсний Бодлогын Хорооны хурал энэ сард болно.

 

Уг хурлаар АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Дэд даргыг сонгох бөгөөд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, АН-ын ҮБХ-ы гишүүн П.Галиндэв, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн, Хууль Зүйн Сайд асан Х.Тэмүүжин нар АН-ын дэд даргад, НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Баатархүү, АН-ын ЕНБДарга асан Ч.Өнөрбаяр, АН-ын ХЭГ-ийн дарга асан Э.Одбаяр, АН-ын ҮБХ-ы гишүүн И.Мөнхжаргал нар өрсөлдөхөөр зэхэж буй аж. Гэтэл УИХ-ын дэд дарга, Сангийн сайд асан С.Баярцогт уг өрсөлдөөнд оролцон, АН-ын ЕНБДарга, дэд даргын аль нэгэнд нэрээ дэвшүүлж магадгүй болсон тул түүнийг АН-ын үйл ажиллагаанд дахин оролцуулах хүсэлгүй бүлэглэл ийн хэвлэлийн дайралт эхлүүлсэн юм байна.