Зөвшөөрөлгүйгээр зам талбай сэтлэх болон ногоон байгууламжийг ухаж байгаа мэдээллийг авна
2023/08/22
Дулааны улиралд хийгддэг бүтээн байгуулалт, засварын ажилтай холбоотойгоор нийтийн эзэмшлийн зам талбай, тохижилт, ногоон байгууламжийг зөвшөөрөлгүйгээр ухаж, дураараа эвдэж сүйтгэж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг алдагдуулан, бухимдал үүсгэх тохиолдлууд гарсаар байна.
Иймд таны ажиллаж амьдарч байгаа орчинд зам талбай сэтлэх, сүвлэх зөвшөөрөлтэй эсэх тэмдэг тэмдэглээг байрлуулахгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбай, тохижилт, ногоон байгууламжийг зөвшөөрөлгүй ухаж байгаа бол мэдээллийг авна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн 11-315429, Нийслэлийн Замын хөгжлийн газрын 11-323662 дугаар утсанд болон Тээврийн цагдаагийн алба зэрэг мэргэжлийн байгууллагууд, харьяалах хороо, СӨХ-д мэдэгдэн хамтран ажиллана уу" хэмээн Хотын Захирагчийн ажлын албанаас хүслээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь долоо хоног бүр “Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах журам”-ын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэж инженерийн шугам сүлжээ хийх, орц гарц гаргах үйл ажиллагаа явуулах иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэж зөвшөөрөл олгодог.
Хэрэв зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбайг ухаж сүйтгэвэл техник, машин механизмыг журамлан, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээг авдаг байна.
анхаарна уу · 2023/08/23
Өнгөрсөн жил ОРБИТын эцсийн буудлын өмнүүр зам сэтлэсэн. ЭНЭ жил тэр замаа асфальтаар хучсан боловч тэр хэсэгт гүн хонхор үүсжээ. Мэдэхгүйжолооч алсаас анхаарах боломжгүй юм. ЭНЭ хучилтын дахин хийлгэнэ үү?