Лу.Гантөмөр: Шаардлагыг хүлээж авна, шантаажийг зөвшөөрөхгүй
2023/08/23
Сонгууль хаяанд иржээ. Дараа жилийн өдийд гэхэд сонгууль дуусчихсан, засаг ч шинээр байгуулагдчихсан байна. Ирэх сонгууль өмнөхүүдээс өөрөөр явагдана. Жижиг намуудад боломж олдсон. Босго намхан.
Өөдтэйхэн ажиллавал хэд хэд нь парламентад суудалтай нам болно. Харин энэ нь том намуудад халгаатай. Ялангуяа “...Улс төрийн хоёр баганын нэг” гэж олон жил цоллуулж ирсэн АН-ынханд илүү хамаатай. Багана мантай л болсон. Олон унины нэг болох дээрээ л тулсан. Яагаад гэхээр энэ намын хэрүүл уруул даргатай болсон ч даамжраад, тамгатай болсон ч тарж бутраад нэг л болж өгдөггүй.
Өнгөн дээрээ үйл ажиллагаа явуулж харагдаад л байгаа юм. Хөдөөгүүр явж форум зохион байгуулах зэргээр ажиллаад л байна. Гэвч энэ бүхний цаана яг эвлээд байна уу гэхээр үгүй. АН-ын дарга болоод хагас жил давсан Лу.Гантөмөрийн чадал муутайнх уу, намаа эвлүүлэхгүй бужигнуулаад байгаа “ах нар”-тай нь холбоотой юу. Яагаад ингээд байгааг намынхан нь ч ойлгохгүй байна.
Ямартай ч энэ намаас нэр дэвшиж сонгогдсон экс Ерөнхийлөгч нар жолоогоо татаж буй бололтой. Тус тусдаа АН-ын дарга Лу.Гантөмөртэй уулзаж санаа оноогоо хэлсэн байна. Эх нь эцэхгүй, тугал нь турахгүй байх дээр тохирцгоожээ. Нэг экс нь эрс зөөлөрч жагсаалт руу зүтгэх тухайгаа хэлсэн байна. Харин нөгөөх нь жаахан чангарч, урьдынхаараа квот тохирох саналыг тавьжээ. Болохгүй бол “...Салж сонгуульдана” гэдгээ ч хэлсэн бололтой юм. Тэгээд орон нутаг, намын анхан шатны нэгжүүдээ тойрохоор гарсан байна. Бусад “ах нар” нь ч “...Сонгууль хүртэл томоотой байж, нэг чигтэй байна” гхэмээн намын даргадаа амлацгаажээ. Ингээд амар тайван болох нь уу гэтэл эд нарыг нийлүүлснээс илүү хүчтэй “дайсан” гарч ирчихээд байгаа юм байна. Тэр нь С.Баярцогт аж. Анзаарсан бол сүүлийн үед гэнэтхэн түүний тухай элдвийн мэдээ, сүүлдээ бүр “хөрөг” нийтлэл хүртэл нийтийн хүртээл болов шүү. Өөрийнх нь ойр хавиас л ийм мэдээ, нийтлэл хөврөөд байсан бололтой. Тэр нь ч санамсаргүй явдал биш юм байна. Мань эр өнгөрсөн өвлийн АН-ын даргын сонгуулиар өөрт нь санал өгсөн голдуу ҮБХ-ны гишүүдийг цуглуулчихаад байгаа юм байна. Тэр хүчээрээ намын даргадаа сүрийг үзүүлж, “хүсэлт” тавих болжээ. Эх сурвалжийн мэдээллээр, хэрвээ Лу.Гантөмөр түүний “хүсэлт”-ийг хүлээж авбал бараг л өөрөө гарын үсэг зурах генсек, дэд дарга, тэгээд тойрог, жагсаалт зэрэг квот ч үлдэхгүй шахам юм байна.Харин үгүй бол “...Унагачихна шүү” гэсэн бололтой юм. Тиймээс Лу.Гантөмөр “...Шаардлагыг хүлээж авна, шантаажийг зөвшөөрөхгүй” гэчихээд гэдийж буй аж. Энэ юу болж дуусах юм, бүү мэд.
Ер нь АН зөвхөн энэ том тохироо ч бус, байх ёстой бусад бүтцүүд нь ч асуудалтай хэвээр байна. Хоёр ҮБХ-ны дарга нь хоёр тусдаа ажиллаж, энд тэнд баахан юм яриад л явж байх жишээтэй. Дээрээс нь УИХ-ын хоёр гишүүн нь өнгөрсөн хавар бие биеэ гүтгэсэн, зодсон хэрэгт холбогдсон. Тодруулбал, Шинэ жилийн дараахан "...УИХ-ын гишүүд Төрийн ордонд зодолдлоо" гэж шуугисан. Тэр гишүүд нь О.Цогтгэрэл, Д.Ганбат хоёр болж таарсан. Түүний дараахан О.Цогтгэрэл нь Д.Ганбатыг зодоод биед хөнгөн гэмтэл учруулсан, Д.Ганбат нь О.Цогтгэрэлийг гүтгэсэн болж таарсан. Хоёуланд нь хэрэг үүссэн. Хамгийн гол нь уг хэргүүд хэн нэг нь гомдол татсанаар хэрэгсэхгүй болохгүй. Тийм хуультай. Тэгэхээр О.Цогтгэрэл, Д.Ганбат хоёрын ирэх сонгуульд нэр дэвших эсэх нь эргэлзээтэй болно. Иймэрхүү “жижиг сажиг” асуудлууд АН-д байна. Эндээс хамгийн том нь АН-ын даргын суудал сонгууль дөхүүлээд дахин “хөдөлж” магадгүй болоод байгаа явдал юм. Олонх нь “...Гарам дээр морио сольдоггүй” л гэв. Гэхдээ нэлээд нь “...Бид чинь энэ гарам хүртэл морьгүй, бараг л явган шахам хүрч ирсэн дээ” хэмээцгээх аж. Эдгээрээс харвал АН ирэх сонгуульд оролцохоор СЕХ-нд бүртгүүлэх хүртэл даргынх нь асуудал “нээлттэй” хэвээр байх бололтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2023/08/24
SEKSEER TAASHAAL80955877
Зочин · 2023/08/24
zudertsen pyzda vee garaad huntei taniltsaach medeenii door zar bichij micheed argaa barsan pyzdaa baishd hahaha
Зочин · 2023/08/24
ажил хий хамуурсан толгойтой хаяггүй пизда минь
Зочин · 2023/08/24
Номинд грушик пизда даа чи аягүй бол
Зочин · 2023/08/24
пизда минь 1950д зар өг
эсэргүүцэгч фиста · 2023/08/24
2 физта хэн нь хэнийгээ гэхэв дээ
Зочин · 2023/08/23
DYRAA XANI80955877
Зочин · 2023/08/23
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
Зочин · 2023/08/23
34NASNI ERTEI80955877
Зочин · 2023/08/23
TANILTSN80955877
Зочин · 2023/08/23
Солих өнгөрсөн.
Зочин · 2023/08/23
S AWN80955877