Хууль зүй дотоод хэргийн сайд "Ерөнхийлөгч ямар үндэслэлээр уучлал үзүүлсэн талаар мэдэхгүй" гэв
2023/09/28
Зам тээвэр хөгжлийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэнгийн амь насыг хөнөөж, шүүхээс 13 жилийн ял сонссон байсан тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал магадлангаар суллагдсан нь олны анхаарлыг татлаа.
Уг асуудлаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Анхан шатны шүүхээс Б.Махбалд 13 жилийн хорих ял оноосон. Ерөнхийлөгч түүний ялаас нэг жил 11 сар 21 хоногийг нь уучилсан. Монгол Улсын Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн өөрт байгаа бүрэн эрхт уучлал үзүүлэх эрх нь байгаа. Ерөнхийлөгч ямар үндэслэлээр уучлал үзүүлсэн талаар тайлбарлаж мэдэхгүй байна. Хуульд ямар хэрэгт Ерөнхийлөгч уучлал үзүүлж болох эсэх тухай зохицуулалт бий. Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд өршөөл уучлал үзүүлж болохгүй гэдэг олон улсын конвенцыг мөрдөж байгаа” гэсэн хариултыг өглөө.
Дээрх хэргийг эргэн сөхвөл, 2018 оны наймдугаар сарын 9-нд Зам тээврийн яамны албан тушаалтнууд ажлынхаа байранд архидан согтуурч, улмаар нэгнийхээ аминд хүрсэн байдаг.
Зочин · 2023/09/29
TANILTSN80955877
Зочин · 2023/09/28
S XNE 80955877
Зочин · 2023/09/28
SX TANILTSN XALYYTSTAL80955877
Зочин · 2023/09/28
SEKSDN 34 48NASNI S XNE80955877