Гадаадын төлбөртэй мэдээлэл түгээдэг сайтаар хүссэн нэгнээ “НАМНАДАГ” технологи нутагшиж байна
2023/09/29
2023.09.27-ны өдөр зарим мэдээллийн сайтуудаар “ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой ноцтой мэдээ гадны сайтад нийтлэгджээ” гэх гарчигтай мэдээ нийтлэгдсэн.
Олон нийтэд мэдээлэх, үнэн бодит мэдээ мэдээллээр хангах үүргийнхээ хүрээнд манай сайт дээрх мэдээллийн үнэн бодит байдлыг тодрууллаа.
Гадаад эх сурвалж гэх мэдээлэл нь www.yahoofinance.com сайтад 2023.09.27-ны 03:02 цагт нийтлэгдсэн байна. Мэдээлэл нийтэлсэн эх сурвалжийг шалгахад нийтлэгчийн хаяг: Adam Balogh -WestfalenstraЯe 5740472 Dьsseldorf, Germany гэх ХБНГУ дахь хаягийг зааж байна. Мөн нийтлэлчийн цахим хаяг [email protected], Мэдээллийн эх сурвалж newsdirect.com: https://newsdirect.com/news/amarbayasgalan-dashzevegs-soviet-style-corruptiondestabilizing-mongolia-336271381 гэж эх сурвалжаа тодорхойлжээ.
Бид эх сурвалжийг тодруулах явцад интернэт дээр хэн бүхэнд ил байгаа баримтаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой дээрх мэдээлэл нь зохион байгуулалттай харлуулах технологи байж болзошгүйг сийрүүлье.
Нийтлэлчийн эх сурвалж гэх Adam Balogh - WestfalenstraЯe 5740472 Dьsseldorf, Germany гэх хаяг нь байдаггүй бөгөөд 5740472 Dьsseldorf, Germany гэх илэрцээр хамгийн ойрын боломжит хувилбарын илэрц гарч ирж байна. Энэ нь ХБНГУ-д байрлах жижигхэн дөрвөн замын уулзварыг зааж байгаа юм.
Мөн мэдээлэгч нь холбогдох утасны дугаар тавиагүй, харин цахим шуудангийн хаяг байршуулжээ. Манай редакцаас тус цахим шуудангийн хаягийн дагуу холбогдох хэд хэдэн удаагийн хүсэлт явуулсан ч хариу өгөхгүй байгаа нь тус нийтлэл мэргэжлийн редакцаас нийтлэгдээгүй гэдгийг илэрхийлж байгаа юм.
www.Yahoofinance.com мэдээлэл байршуулахдаа эх сурвалж гэж зааж өгсөн www.newsdirect.com хэмээх сайтыг ямар сайт болох талаар судлав. www.Newsdirect.com сайт нь Грегг Кастано гэх хүний 2023 онд шинэ тутам үүсгэн байгуулсан төлбөртэй мэдээ түгээх платформ бөгөөд өөрсдийгөө мэдээллээр цангасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд олон төрөлт мэдээллийг зуучлах “PR”-ын агентлаг гэж тодорхойлжээ.
Newsdirect.com сайт нь дэлхийн хаанаас ч хэн ч төлбөр төлж, мэдээлэл байршуулах боломжтой ба мэдээний төлбөрийг койн буюу крипто валютаар хийж болдог нь тухайн нийтлэлийн захиалагчийг эх сурвалжаа нуух боломжийг олгодог аж. Энэхүү мэдээллийг ч PLATODATA хэмээх крипто валют блокчэйний платформоор дамжуулан байршуулсныг эх сурвалж нь дурдсанаас харахад уг нийтлэлийн төлбөрийг ямар нэгэн төрлийн койноор төлсөн бололтой.
Өөрөөр хэлбэл мэдээний эх сурвалжид platodata.io сайтыг тэмдэглэсэн нь тухайн мэдээний төлбөрийг platodata.io платформоор дамжуулан койноор төлснийг баталгаажуулж байна.
Та www.Newsdirect.com руу ороод доорх мэдээллүүдийг бөглөж, төлбөрөө төлснөөр дурын мэдээллээ төлбөрт сайтуудаар байршуулах захиалга өгөх боломжтой.
Та newsdirect.com сайтад төлбөр төлснөөр, төлбөрийн хэмжээнээс хамаарч Benzinga.com, yahoofinance.com, proactivestors.com, macaubusiness.com гэх мэт сайтуудад хүссэн мэдээллээ төлбөртэйгөөр байршуулах боломжтой. Newsdirect.com албан ёсны мэдээллийн сайт биш ба нийтлэлийн бодлого байхгүй хар тамхи, казино гэх мэт мэдээллүүдийг цензургүй нийтэлдэг, төлбөрт хэрэглэгчдийнхээ мэдээлэлд үндэслэдэг учир албан ёсны портал сайт гэхээсээ илүү блог хэлбэрийн платформ.
www.Newsdirect.com сайтын сошиал медиа сувгууд нь Youtube дагагчийн тоо 196, Твиттер дагагчийн тоо 248, Фэйсбүүк дагагчийн тоо 349 байна.
Мэдээллийн эх сурвалж болон мэдээлэл түгээж байгаа арга хэлбэрийг нь харвал тус мэдээлэл нь гадны эх үүсвэрээс мэт харагдуулж хүнийг гүтгэх, нэр төрд нь халдах гэсэн зохион байгуулалттай “PR” гэж хэлэх үндэслэлтэй байна. Энэ технологи өмнө нь улс төрд туршигдсан, танил гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр твиттер хуудастаа жиргэжээ.
М.Чой
Эх сурвалж: www.Sonin.mn
Зочин · 2023/09/29
DYYDLGAAR XIITSNE80955877 SEXSYG
Зочин · 2023/09/29
SEKSY DYYDLGN 80955877
Зочин · 2023/09/29
SEKSDN MERGJLN TACHAANGUI80955877
Зочин · 2023/09/29
SHAALGN ANYSDN 80955877
Зочин · 2023/09/29
BOOW XXNO80955877SEXSYGEER
Зочин · 2023/09/29
Монголын худалдагдсан сэтгүүлчдэд итгэхээ больсон болхоор одоо ийм явуургүй арга хэрэглэж байгаа юм байхдаа хөөрхий бас л солиотой хүн шүү Женко гэж, нүүрсний хулгайтай Женко бол баттай холбоотой шалгах хэрэгтэй
Зочин · 2023/09/29
SEKSEER ODOONO80955877
Зочин · 2023/09/29
DYYDLGR ZYGAA80955877
220 · 2023/09/29
Авч байгаа мэдээ мэдээлэлдээ шүүлтүүртэй хандах л хэрэгтэй дээ Мөнгөтэй хүн хүнийг яаж бол яаж харлуулж болдог гэдгийг л мэдэж авлаа
Зочин · 2023/09/29
SBAALTSN SEKSEER80955877
Батбаяр · 2023/09/29
Эх сурвалж гээд байгаа юм нь newsdirect л байна. Зүгээр нэг биткойноор төлөөд хүссэн мэдээллээ тарааж болдог гэж анхнаас нь мөн ч их хэлсэндээ
Зочин · 2023/09/29
SEKSYG XUSNEER GOE 80955877
Зочин · 2023/09/29
SEKSR XUSNEER XALYYTSN80955877
Зочин · 2023/09/29
S AWI80955877 34 49NASNI SEXSY ERTEI XALYYXNR