С.Эрдэнэ: МАН-ынхан Баянголыг хогонд дарагдсан дүүрэг болгочихлоо
2023/10/02
Ардчилсан Намаас санаачлан зохион байгуулж буй “Өрийн дарамтгүй Монгол" Үндэсний хэлэлцүүлэг Баянгол дүүрэгт 9-р сарын 29-нд эхэллээ.
Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, улс төрийн хүрээний тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд сөрөг хүчний байр суурийг илэрхийлэх, Монгол Улсын хүн амын амьжиргааны түвшинг сайжруулах, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, Засгийн газрын өр үлэмж өссөн нөхцөлийг шийдвэрлэх талаар иргэд олон нийтээр хэлэлцүүлэхээр 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт “Өрийн дарамтгүй Монгол" Үндэсний хэлэлцүүлэг өрнөж байна.
Хэлэлцүүлгийн хүрээнд Ардчилсан намын Дэд дарга Ц.Уртнасангаар ахлуулсан баг Баянгол дүүрэгт ажиллаж байна.
Тус хэлэлцүүлэгт УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Ардчилсан намын даргын зөвлөх, Улс төрийн зөвлөлийн гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга Н.Болдбаатар, ҮБХ-ны гишүүн Ц.Алтанцэцэг, ҮБХ-ны гишүүн Нарантуяа, Пүрэвсүрэн , Жаргалсайхан, Төмөрбаатар, НИХТ-ын төлөөлөгч, ҮБХ-ны гишүүн Д.Энхтуяа нар оролцож тус дүүрэгт тулгамдаж буй асуудал, ажил эрхлэлт, төрийн байгууллагын тэгш, хүртээмжтэй байдал, бизнесийн орчин, амьдралын чанарын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал санаачилгыг сонсож цаашид Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгах юм.
Энэ үеэр Ардчилсан Намын даргын зөвлөх, Улс төрийн зөвлөлийн гишүүн С.Эрдэнэ: " Үндсэндээ Монголд хамгийн тулгамдсан асуудал бол өрийн дарамт, амьжиргааны өртөг, хээл хахууль болчихлоо. Их наядын хулгай ярихад цочихоо больчихож. АН хариуцлагатай улс төрийн хүчний хувьд Өргүй Монгол аяныг явуулж байна.
Баянгол дүүргийн хувьд 2012-2020 оны хугацаанд АН засаглаж байхдаа 600 гаруй тэрбум төгрөгийг төвлөрүүлж, маш олон бүтээн байгуулалт хийж чадсан. Харамсалтай нь сүүлийн дөрвөн жил эдгээр ажлууд гацаж, хүрсэн түвшнээсээ унасан.
Засаг даргаа томилж чадахгүй, ИТХ нь хуралдаж чадаагүй 6 сар болж байна. Ер нь Баянгол дүүргийн олонхи МАН ямар нэгэн бодитой хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг ажил хийсэнгүй. Харин маш олон ухралт хийлээ. Эмнэлэг, эмнэлгийн үйлчилгээний чанар унасан, багш нарын олдоц муудсан. Хог шороондоо дарагдах асуудал эргээд яг нөгөө өмнөх байдал руугаа орж байна. 2012 онд бид Хоггүй Баянгол дүүрэг гэж уриатайгаар орон нутгийн сонгуульд орж байсан. Үнэхээр хоггүй болж болдог юм байна, хогны менежментийг зөв хийж болдог юм байна, иргэд маань цэвэр орчинд амьдарч болдог юм байна гэдгийг бид бас харуулж чадсан. Харамсалтай нь эргээд хогондоо дарагдсан дүүрэг болж хувирч байна " гэв.
Zochin · 2023/10/03
Za jinhene ooroo hog bolg9son bh shuu
Зочин · 2023/10/02
ZYGAATSAAX MERGJLN SEKSY80955877
ЗОЧИН · 2023/10/02
Эрдэнээ гуай үед ч хог байсан.Гэр хороолод хог сайн ачиж байгаа.Баянгол дүүрэгт урд өмнө байгаагүй бүтээн байгуулалт хийж олон граш чөлөөлж тохижил хийсэ..Одонтуяагийн хувьд ажиллаж байхдаа ганц граш буулгаагүй.Хогоор шоу хийхгүй.
Зочин · 2023/10/02
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Зочин · 2023/10/02
SHAALTSN MERGJLN80955877
Сарангарав · 2023/10/02
Угаасаа хогтой л байдаг байсан шд. Одонтуяаг эмэгтэй хүн байж хогоо цэвэрлэж болдоггүй юм байх гэж бүр боддог байсан шүү. Хэрээ хэрээнийхээ харыг гайхаад хэрэгүй ээ
бат · 2023/10/02
АН –аар овоглодог энэ тэнэгүүд одоо дүүрэг аймаг сумаар намын ялгаа наргахнээ
Зочин · 2023/10/02
NZ AMRAG BLN80955877
Зочин · 2023/10/02
XALYYTSTL SEXSYG TANILTSN80955877
Зочин · 2023/10/02
DYRAA XANI SEKSEER XANGN80955877
Зочин · 2023/10/02
S AWI80955877 40DEESH