Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын дарга ажлаа хийж чадахгүй байна гэжээ
2023/10/02
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд нийтийн тээврийн салбарт бас нэгэн авлигалын сүлжээ байна, цаашид ЗГ шалгалтын ажиллагаанд ихээхэн анхаарч ажиллана гэсэн байна.
Түүний хувьд асуудлыг Д.Сумъяабазар луу шууд чиглүүлсэн бөгөөд "Ажлаа хийж чадахгүй байна" гэж онцолсон гэх. Мөн Засгийн газраас Нийслэлийг бүх талаар дэмжиж өгсөн ч үр дүн гарсангүй. Өнгөрсөн 30 жилд нийслэл хэзээ ч ийм дэмжлэг авч байгаагүй гэж байр сууриа илэрхийлжээ.
Мөн "АТГ-аас асуудлыг шалгаж байгаа. Авлигын асуудал гарч ирвэл өөрсдөдөө гомдоорой" хэмээсэн гэх мэдээлэл байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас нийслэлд онцгой анхаарч, бие даасан төсөв бүрдүүлж, хоёр жил дарааллан 420 тэрбум төгрөгийг Улаанбаатарт төсөвлөсөн ч зөв зарцуулж чадаагүй. Сэлбэ сэргэлт, холбоос зам, LRT, дагуул хот зэрэг бүтээн байгуулалтын асуудалд бүхий л түвшинд дэмжлэг үзүүлсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийслэл хэзээ ч УИХ, Засгийн газраас ингэж дэмжүүлж байгаагүй. АТГ одоо төсвийн зарцуулалтын гүйлгээг шалгаж байна. Авлигын асуудал гарвал өөрсдөдөө гомдоорой. Та нарын арчаагүй, хайнга үйлдлээс болж, нийслэлчүүд хохирч болохгүй. Нийтийн тээвэр гэдэг газар олголтын адил бас л том авлигын сүлжээ гэдэг нь харагдаж байна. Их хөрөнгө зарсан ч олон жил нийтийн тээврийн чанар сайжраагүй нь ч үүнтэй холбоотой. 2009 оноос хойш нийтийн тээврийн шинэчлэл огт хийгдээгүй байна. Есдүгээр сарын 3-29-нд 28 хоногийн хугацаанд 16 аймгийн 7300 орчим иргэдтэй 100 гаруй цагийн уулзалт хийсэн. Одоо нийслэлд онцгой анхаарал хандуулна. Хатигийг уутаар нь шахна, өвдөлт өгөх нь мэдээж” гэжээ.
Зочин · 2023/10/02
S XNE UILCHN80955877
яя · 2023/10/02
Сумтайбазарыг зайлуулаачээ
Зочин · 2023/10/02
SXN TANILTSN80955877
Зочин · 2023/10/02
SEKSEER UILCHLEED TAASBAALG80955877
Зочин · 2023/10/02
S AWI80955877 TACHAANGUI SEXSYG