Л.Оюун-Эрдэнэ: Авлигатай ард түмэнтэйгээ тэмцсний үр дүнд улсын төсөв 1.8 их наяд хүрч, валютын нөөц өслөө
2023/10/05
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийг томилох чөлөөлөх асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Удахгүй Их хурал 2024 оны төсвийг хэлэлцүүлэх гэж байна. 2023 ДНБ 62.4 их наяд болж тэлсэн. Ирэх онд 74 их наяд төгрөгт хүрнэ. Цар тахлын үед уналтад орсон эдийн засаг өсөж, ирэх 2024 онд долоон хувьд хүрч өсөхөөр байна. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт 1.4 их наяд төгрөг болж, Мазаалай бонд, Гэрэгэ, Чингис бондын өрийг төлж дуусгалаа.
Улсын төсөв 1.8 их наяд хүрч, валютын нөөц өслөө. Тоо худлаа хэлдэггүй. Эдийн засагт гарч буй энэ өөрчлөлт Монгол Улсад нуугдаж байсан далд эдийн засгийн илэрхийлэл юм. Эрдэнэтийн өр төлөлт, Тавантолгой ХК-ийн нүүрсний хэрэг, Хөгжлийн банкны зээл зэрэг том түвшний системийн авлигатай УИХ, Засгийн газар ард түмэнтэйгээ тэмцсний үр дүн. Та бид авлигатай тэмцсэний эхлэл юм. Хот төлөвлөлтгүй газын наймаа, зөвшөөрлөө гаргуулалгүй байшин барьдаг авлигын соёлыг мэдсэн ч мэдээгүй юм шиг явах вэ. УИХ Засгийн газраар батласан хууль яагаад хэрэгжихгүй байна вэ. Байгалийн тусгай хамгаалалтай газар барьсан байшинг хэдий болтол бид жуулчны отог гэж итгэх вэ. Улсын нийслэлийн асуудал улсын тулгамдсан асуудал болж хувирчээ. Том авлигын асуудлыг нэгдмэл хүчээр ажилласан шиг Их хотын идээ бээрийг шахахад УИХ, Засгийн газар нэг байр сууринд байх шаардлага байна. Нийслэлийн асуудал шийдэгдвэл УИХ-ын ажлын ачаалал 70-80 хувь буурахаар байна. Нийслэлийн асуудал шийдэгдэхгүй бол Үндсэн хуулийн суурь асуудлууд хэрэгжих боломжгүй юм. Тиймээс Засгийн газар тусгай тогтоол гаргаж, зургаан сарын хугацаанд бүрэн бүрэлдэхүүнээр нийслэлд ужиграсан асуудалд онцгой анхаарал хандуулах улс төрийн шийдвэр гаргалаа. Засгийн газрын дэмжиж ажиллахыг уриалж байна" гэлээ
Зочин · 2023/10/05
XUSNEER SEKSDNE80955877
Зочин · 2023/10/05
S AWI33DEESH XANI80955877SEKSEER