Нүүрсний хулгайн нэг “үзүүр” М.Тулгатаар дамжаад АН руу хөтлөх үү?!
2023/10/12
“...Монголд шударга ёс тогтох уу, үгүй юу” гэдэг нь нүүрсний хулгайг яаж дуусгахаас шууд хамаарна. Учир нь одоогоор ил болсон “том хулгай”-нуудын хамгийн том нь нүүрсний хулгай болоод байгаа юм. Энэ хулгай дотроо олон хэсэгт салдаг. Нүүрс тээвэр, С зөвшөөрөл, оффтейк гэрээ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендерүүд гээд л салаалдаг.
Энэ хулгайд улс төр их оролцоотой. Тэр утгаар нь эрх баригч нам руу нэлээд хандуулдаг. Гэхдээ АН ч бас оролцоотой. Өнгөрсөн оны сүүлчээс төрийн том албан тушаал хашиж явсан зарим улстөрчдийн нэр гарч ирсэн. Шүүхээр шийдэгдэх дөхөж байна.
Тэгвэл АН-д нэлээд идэвхтэй улс төр хийж буй М.Тулгат удахгүй нүүрсний хулгайтай холбоотой асуудалд цаг заваа зарж магадгүй байна. Тэрбээр 2013 оноос “Хишиг арвин индустриал” ХХК-ийн ерөнхий менежер, улмаар дэд захирлаар нь ажиллаж байсан юм.
Харин “Хишиг арвин индустриал” ХХК-ийн ерөнхий захирал нарын гурван хүн 2022 оны арванхоёрдугаар сард нүүрсний хэргээр саатуулагдсан. Тухайн үед “...“Хишиг арвин индустриал” ХХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК анх үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн хөрс хуулалт, олборлолт, операторын үйл ажиллагаа эрхэлж байгаа томоохон компаниудын нэг юм. Тус компани болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захиралтай холбоотой албан тушаал, авлигын гэмт хэргийн тодорхой нотлох баримт мэдээллүүд олдсон” гэх мэдээллийг албаны эх сурвалжууд өгсөн. Улмаар тус компанийн оффис, салбар оффист нь мөрдөх байгууллагаас нэгжлэг хийж байв.
Үнэхээр ч хэдэн жилийн өмнө хэвлэлүүдэд “...“Хишиг арвин индустриал” ХХК нь 2011 оноос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Зүүн Цанхийн уурхайд гэрээт олборлолтой болон дэд бүтцийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. “Хишиг арвин индустриал” ХХК, түүний охин компани болох “Монголиан контракт майнинг сервис” ХХК-иуд 2019 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай ЭТТ-201901201-02-01 дугаартай “Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогч”-ийн 2 895 210 000 буюу Хоёр тэрбум найман зуун ерэн таван сая хоёр зуун арван мянган төгрөгийн шууд гэрээ байгуулаад ажиллаж байна.
Мөн “Хишиг арвин индустриал” ХХК нь нэр бүхий банкнаас 2018-2019 онд 63.3 тэрбум төгрөг, “Монголиан контракт майнинг сервис” ХХК нь 11.1 тэрбум төгрөгийн зээлийг автомашин, техник, тоног төхөөрөмж, орон сууц барьцаалсан зээлийн гэрээг байгуулж авсан. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сонгон шалгаруулалтад орохдоо банкны тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж, зээлгүй гэсэн баримт бүрдүүлж өгчээ” гэсэн мэдээллүүд нийтлэгдэж байсан. Ер нь бол энэ компани “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн том тендерүүдийг толгой дараалан авдаг байв. Эдгээр нь баримтаар үлдсэн. Бас энэ талаар уул уурхай, улс төр, бизнесийнхэн үлгэр домог шиг л ярьцгаадаг. Өөрөөр хэлбэл, “Хишиг арвин индустриал” ХХК-ийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэн шиг явсан үе нь М.Тулгатын дэд захирлаар ажилласан он жилүүдтэй таардаг. Тийм учраас тэрбээр нүүрсний хулгайн талаар заавал “дуугарах” ёстой субьект болж буй бололтой. Ийн, нүүрсний хулгайн нэг “үзүүр” М.Тулгатаар дамжаад АН руу хөтөлчих шиг боллоо.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 203 (7188)
бат · 2023/10/12
Удахгүй болох 24 оны ИХ-ын сонгуульд намуудын мөрийн хөтөлбөрийг үнэлэхдээ ОУ-д нэмж өр тавихгүй энэ өрөөс төлж эхлэх улс төрийн нам түүний гүшүүдийг сонгоцгоое ард түмээн бид ирээдүйд эх ороноо алдаж магадгүй
Зочин · 2023/10/12
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/10/12
DYRN SEXSEER80955877
Зочин · 2023/10/12
S AWN80955877