Г.Занданшатар: Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг нэвтрүүлж, хууль тогтоох 77 дахь эрх мэдлийг иргэдэд өгч байна
2023/10/17
УИХ-ын дарга Г.Занданшатар нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг нэвтрүүлж буй талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "УИХ 2022 онд иргэдийн оролцоотой парламент байх зорилтын хүрээнд D-Parliament.mn цахим системийг эхлүүлсэн. Харин өнөөдөр D-petition буюу нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг нэвтрүүлж байна. Иргэдийн оролцоог хангах, зөвлөлдөх механизм юм.
Ингэснээр хууль тогтоох 77 дахь эрх мэдлийг иргэдэд өгч байна. Эхний сэдэв болгож НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгон нэмэгдүүлэх тухай асуудлыг D-petition системд оруулж байна. Энэ асуудлыг дэмжвэл холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэх болно. Одоогоор 19 хүн дэмжлээ.
Та бүхнийг энэхүү өргөдлийн системд нэвтэрч хууль тогтоох үйл хэрэгт идэвхтэй оролцохыг урилж байна" хэмээв.
Иргэд И-Монголиа, төрийн цахим үйлчилгээний 130 хурдан цэгээр дамжуулан саналаа өгөх боломжтой аж.
Тухайн асуудлыг 30 хоногийн хугацаанд
- 33,000 ба түүнээс дээш иргэн дэмжвэл ажлын хэсэг
- 70,000 ба түүнээс дээш иргэн дэмжвэл хяналт шалгалтын түр хороо
- 100,000 ба түүнээс дээш иргэн дэмжвэл холбогдох байнгын хороо хууль санаачилна.
Түүнчлэн үндэсний аюулгүй байдлын эсрэг болон хүний эрхийн эсрэг асуудлаар хууль санаачлахыг хоригложээ. Тухайлбал хүний эрхтэй холбоотой нийтийн сонсгол явуулах саналаа ирүүлж болно. Энэхүү өргөдөл, гомдлын системийг нэвтрүүлж буйтай холбоотойгоор УИХ-ын дэргэд олон нийтийн зөвлөл ажиллахаар болсон байна.
Oogiu · 2023/10/30
Heleed heregjuuldeg bol saihan l bna
иргэн · 2023/10/18
иргэдийнхээ саналыг УИХ-ын гишүүд нь дамжуулах хэрэгтэй ш дээ, иргэдийг худлааа хошгоруулаад 77 дахь нь ч гэх шиг ......
Зочин · 2023/10/18
S XN80955877