Б.ЖАВХЛАН: НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох эдийн засгийн боломж байхгүй
2023/10/18
Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “НӨАТ-ын сугалаа бол урамшууллын нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын ямар нэгэн буцаан олголт биш. Бид нэг хэсэг сугалааг болиулахад, НӨАТ бүртгүүлэх хүний тоо илт багассан. НӨАТ-ын буцаан олголтыг 100 мянган иргэн дэмжиж, гарын үсэг зурсан ч буцаан олголтыг таван хувь болгох эдийн засгийн боломж байхгүй. Иргэд маань НӨАТ-ын тогтолцоогоо сайн ойлгох хэрэгтэй. Одоо өгч буй хоёр хувь бол татварын буцаан олголт биш, урамшуулал юм. Татварын тухай хуульд татвар буцаан олгох гэсэн заалт байхгүй. Манайхаас өөр улс ийм урамшуулал олгодоггүй. Хэрвээ төсвөө “эвдээд” таван хувь болголоо гэхэд эдийн засагт урт хугацаанд хүндрэл үүснэ” гэлээ.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачлагаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох санал гаргасан. Ингээд иргэдээс цахимаар санал хурааж байгаа юм. Уг цахим саналд одоогийн байдлаар 40 мянга гаруй хүн дэмжиж саналаа өгөөд байна.
Зочин · 2023/10/18
DYRAA XNE80955877
Зочин · 2023/10/18
Энэ НӨАТ маш “но”-той татвар шүү. 10 хувь чинь төсвийн мөнгө биш, биднээс дээрэмдээд авчихсан мөнгө. Жишээ нь 1000 ₮-ийн бараа авхад 1100₮ авдаг. 100₮-ийг нь улс хуулиар айлгаад авчхаж байна. Иргэд 100-аас 50-ийг нь авая л гээд байна. Түүнээс биш улсаас авая гээгүй шүү. Өгсөн 100-аасаа 50-г нь авах тухай юм. Жавхлан чи одоо боль. Бидний өгсөн
Илжиг толгойт хулгайч · 2023/10/18
Дархны илжиг толгойт луйварчин хулгайч их ажил хийж дээ.