Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэе.

Нийгэм: Цаг агаар хүйтэрч байгаатай зэрэгцэн ерөнхий боловсролын сурагчдын улиралын амралт эхлэв.  2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль дөрвөн улиралд хичээллэнэ. Цар тахлаас хойш сурагчид гурван ээлжээр хичээллэж, өвлийн улирлын амралтыг уртасгаад байсан бол энэ хичээлийн жилээс хуучин хувиараар хамрах БШУ-ы сайдын тушаал гарсан. Энэ амралтаар буюу нэгдүгээр улиралд сурагчид есөн долоо хоног хичээллэн арваннэгдүгээр сарын 6-10-ныг хүртэл буюу нэг долоо хоног амрах юм.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга нь албаны машинаараа хүүхдээ цэцэрлэгт нь зөөсөн гэх мэдээлэл олон нийтийн бухимдлыг төрүүлээд авав. ХЭҮК-ын дарга Ж.Хунан албаны машинаараа хүүхдээ зөөсөн гэв үү?

Нийгэмд сэрэмжлүүлэг болсон хэд хэдэн үйл явдал боллоо. Тухайлбал, гал түймрийн осол, малдаа явганаар яваад алга болсон цас орж, хүйтэрч байгаатай холбогдуулан хөдөө орон нутгийн замд халтиргаа гулгаа үүсэж томоохон даваануудад автомашинтайгаа суусан дуудлага их иржээ. Эцэг эхчүүдийг хүүхддүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байгааг сануулсан хэргүүд ч гарав. Тухайлбал, Цагдаагийн байгууллагад  Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...байрны... тоотод “Хүүхдүүд тоглож байгаад нэгийгээ гэмтээсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус тоотод насанд хүрээгүй дөрвөн хүүхэд “Counter Strike” гэх видео тоглоом дуурайн тоглож байгаад санамсаргүй байдлаар нэгийнхээ хэвлий орчимд хутгалсан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэв.

Мөн  Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 33 дугаар сургуулийн орчимд “Хүүхдүүд зодолдсон байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид сагсан бөмбөгийн тэмцээний үеэр нэгийгээ бөмбөгөөр оносноос улбаалан хоорондоо маргалдаж, тэмцээн тарсны дараа 30 гаруй хүүхэд зодолдсон болох нь урьчилсан байдлаар тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

Түүнчлэн нэлээдгүй шүүмжлэлд өртөөд байгаа нь хотын төв рүүгээ нэвтрэхдээ тухайн бүсэд амьдардаггүй автомашинтай иргэн бүрээс хураамж авах асуудал. Хотын төв рүүгээ нэвтрэхдээ мөнгө төлөх нь зөв үү, дээрэмдүүлж буй хэлбэр үү!

Өмнөх жилтэй харьцуулахад угаарын хийнд хордох тохиолдол 20-30 хувь өсжээ. Сүүлийн үед угаарын хийнд хордож нас барах тохиолдол нэмэгдсэн. Энэ талаар Хордлогын төвийн эмчтэй ярилцсаныг эндээс дэлгэрэнгүй уншаарай.

Эдийн засаг: Сонгуулийн зардал өмнөх жилээс хоёр дахин нэмэгдэнэ. Ирэх оны зургаадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль болно. Энэ удаагийн сонгуулиар 126 хууль тогтоогчийг сонгоно. Парламентын сонгуульд 39.5 тэрбум, орон нутгийн сонгуульд 32.7 тэрбум төгрөгийг тус тус зарцуулах тооцоог Сангийн яам гаргажээ. 2020 оны УИХ-ын сонгуульд 20.5 тэрбум, орон нутгийн сонгуульд 16 тэрбум, нийт 37.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Эндээс үзэхэд сонгуулийн зардал дөрвөн жилийн дараа тус бүр хоёр дахин өсжээ.     

Мөн Хөгжлийн банк $500 сая бондын өрөө өөрийн эх үүсвэрээр 100 хувь барагдуулж төлсөн гэдгээ мэдэгдсэн. Сангийн сайд Б.Жавхлан "Монгол Улсын Хөгжлийн банк $500 сая бондын өрөө өөрийн эх үүсвэрээр 100 хувь барагдуулж төллөө. Өөрөөр хэлбэл өрийг өрөөр төлөөгүй. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны нийт 67 зээлдэгчийн 40 зээлдэгчийн 1,8 их наяд төгрөгийн зээл чанаргүй гэж үнэлэгдэн, цаашид үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх, банк цаашид байх эсэх талаар ч яригдаж байв. Түүнээс хойш дахин нэмж зээл олгоогүй ба зөвхөн чанаргүй зээлийн буцаан төлөлтөд анхаарал хандуулснаар 2023 оны аравдугаар сарын байдлаар 1,5 их наяд төгрөгийн зээлийг төлүүлөөд байна.

Монгол Улсын Хөгжлийн банк 720 орчим сая ам.долларын гадаад өртэй байсан ба нүүрсний экспорт нэмэгдэж төлбөрийн тэнцэл 800 сая долларын ашигтай гарч, гадаад валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрсэн. Эдийн засаг тогтворжиж төсвийн орлогыг нэмэгдүүлэх тууштай хэрэгжүүлэх болно. Аравдугаар сарын 23-нд Хөгжлийн банк $500 сая бондын өрөө төлж барагдууллаа. 

Түүнчлэн эрх баригчид ард түмнийг бүсээ чангал хэмээдэг. Гэсэн хэдий ч тэд өөрсдөө хэмнэлт хийж зардлаа танадаггүй. Бодит амьдрал дээр иргэдийн нуруун дээр л ачаа болж ирж байгааг хэн хүнгүй мэдэх билээ. Тиймээс төсвийн мөнгөнд иргэд хяналт тавих шаадлагатайг сануулж "Төсвийг мөшгөе" булангаараа онцлон хүргэсээр буй.  Энэ удаад Ч.Хүрэлбаатарын удирддаг "Эдийн засгийн, хөгжлийн яам"-ны шилэн дансны тайландаа 371 сая төгрөгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй зарлагдсанаа тусгасныг онцлон хүргэе. Дэлгэрэнгүйг эндээс унших боломжтой.

Улс төр: Энэ салбарт эрх баригчдын суудлын төлөөх гэх үү ажлынх гэх үү тэмцэл үргэлж л үргэлжилдэг. Сонгууль ирэх жил болох гэж буй болохоор ч тэр үү тэд тун их хөдөлгөөнд ороод байгаа юм. Тухайлбал, Ч.Хүрэлбаатар Увсад өрсөлдөх гэж байгаа бол Н.Алтанхуягаа, зүгээр очоод өрсөлд. Битгий хүн гүтгээд байгаарай хэмээн УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар зөрчилдөөд авав. Сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт хандан, "Н.Алтанхуяг хэд хэдэн зүйл ярьчихлаа. 2011 оноос эхлээд Тогтворжуулалтын санг Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар хоёр зохицуулаад, зарцуулаад дуусч буй мэтээр ярьж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010 онд батлагдаж, 2011 оноос хэрэгжиж эхэлсэн.

Би буруу санаагүй бол 2012-2014 оны хооронд Н.Алтанхуяг Ерөнхий Сайд байсан. Тогтворжуулалтын санг өөрөө адилхан л зохицуулаад явж байсан шүү дээ. Тэгчихээд одоо болохоор бусад руу дайрч, доромжлох чинь хэрээс хэтэрч байна.Телевизийн олон ангит нэвтрүүлэг хийж, дайрч доромжилмооргүй байна. Тэрбум төгрөг орчим төгрөг зарцуулж хүн гүтгэмээргүй байна. Увсад өрсөлдөх гэж байгаа бол Н.Алтанхуягаа, зүгээр очоод өрсөлд. Хажуугаар нь битгий хүн гүтгээд байгаарай" гэв.

Тэгвэл зарим улстөрчид малчин болж буйгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. З.Энхболд Би нэр дэвшихгүй учир Ардчилсан намын ажилд оролцохгүй байгаа юм. Би энэ намын анхан шатнаас нь эхлээд даргыг нь хүртэл бүх албан тушаалыг нь хашсан. Одоо би 126 гишүүний нэг болж ажиллах сонирхолгүй байна" хэмээн ярьсан юм.

Спорт: Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга "Ханжоу-2022" Азийн наадмын үеэр допинг илэрсэн харамсалтай мэдээлэл гарсан. Уг асуудлын улмаас Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын боксын холбоотой хийсэн гэрээгээ аравдугаар сарын 17-нд цуцалсан. Харин Боксын холбооноос бидэнд хариу мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдэлд, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Чинзоригийг Боксын холбооноос хасаж мөн хоёр дасгалжуулагчийн цалингийн 20 хувийг хасах шийдвэр гаргасан байгаа. Энэ арга хэмжээг спортын хороо биш Боксын холбооноос гаргасан. Харин Хүндийн өргөлтийн холбооноос Б.Эрдэнэзулыг 2027 оны аравдугаар сарын 27 хүртэл гадаад, дотоодын тэмцээнд оролцох эрхийг хассан.

Мөн ОУ-ын допингийн байгууллагад 5000 мянган доллар 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний дотор төлөхийг дасгалжуулагч Н.Март, тамирчин Б.Эрдэнэзул нарт оногдуулсан байгаа. Биеийн тамир спортын хорооноос допингийн асуудалтай хэзээ ч эвлэрэхгүй. БТСУХ-оос хувь тамирчинд ямар нэгэн асуудал яриагүй. Тамирчин эрхээ хамгаалах процесс үргэлжлээд явна" хэмээн ярилаа.

Энэ салбарын баяртай мэдээ нь Дугуйчин С.Жамбалжамц Испанийн мэргэжлийн дугуйн "Бургос Би Эйч" (Burgos BH) багтай гэрээ байгуулсан нь олон нийтийн талархалыг хүлээсэн үйл явдал боллоо. Ийнхүү тэрбээр  тус багийн 19 дэх гишүүн болж байгаа юм. Тэрбээр сүүлийн хоёр жилд Монгол Улсын шигшээ баг болон Тайландын “Теренгану” багт тогтмол өндөр амжилт үзүүлжээ. Тэр мэргэжлийн дугуйн “Уорлд тур” уралдаануудад шандас шөрмөсөө сорих анхны монгол дугуйчин боллоо.

Манай улс “Уорлд тур”-ын түүхэнд анхны тамирчнаа бүртгүүлсэн 88 дахь гишүүн болгосныг зарлаж байна. Ирэх улиралд замын дугуйн “World tour Pro” уралдаанд 63 орны дугуйчид шахуу хуваарьтай гараанд гарахаар баг бүртээ бэлтгэлээ базааж эхэлжээ.

Соёл урлаг: Яруу найрагч Найдансодын Энхбаатарын "Адуутай Ангир намар" тоглолтоо  Улаанбаатар Паласын концертын их танхимд хийж дуунд дуртай ард түмнээ баясгав. Тэрбээр "Айргаар цэнгэгчийн орон" найраглалаа саяхан дүрсжүүлж дууссан байна. Тус найраглал нь англи хэлнээ орчуулан гаргажээ.

Төрийн соёрхолт, "B Production"-ийг үүсгэн байгуулагч, дуучин Д.Болд Уртын дуучин Б.Батцэцэглэнтэй хамтран “Жаргалтай” хэмээх шинэ уран бүтээл хийжээ.

Шинэ бүтээлээ тэд ютбүүт сувгаараа цацсан бөгөөд дуучин Д.Болд өөрийн нүүр хуудсандаа “MONGOL POP 3” цомог дуусаж эхний нээлтийн дуугаа “Жаргалтай” хэмээн нэрлэж, Монгол ардын харилцаа дуу байдаг шиг МПоп харилцаа дуу ийм байх болов уу хэмээн товшуур хөгжмийн хөг эгшгээр хэмнэл хийн бүтээл болгон та бүхэндээ хүргэж байна" гэсэн юм.