Д.Тогтохсүрэн:Тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмнэ
2023/11/06
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар 2024 оны төсвийн төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Энэ үеэр Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ирэх оны төсвийн төсөлд 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийн хэмжээг 10 хувь нэмэхээр тусгасан. Энэ нь 550 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг иргэдэд нэмэгдэхээр байгаа тул нийтэд нь 100 мянган төгрөгөөр нэмэх саналыг Ерөнхий сайд болон бүлгийн гишүүд дэмжлээ. Иймд 100 мянган төгрөг болгох эх үүсвэрийг шийдвэрлэхийг ажлын хэсэгт үүрэг болголоо" гэлээ.
Зочин · 2023/11/06
550 мянгаын улны тэтгэвэр авдаг ахмадууд МАН д хэзээ ч санал өгөхгүй шүү Эхлээд 550 мянгаа нэм Дараа нь бүх тэтгэвэрээ нэм Шудрага бай