Сурагчдын хичээл энэ сарын 29-нд эхэлнэ
2024/01/19
Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар ээлжийн амралт үргэлжилж байна. Амралт дөрвөн долоо хоног үргэлжлээд III улирлын хичээл нэгдүгээр сарын 29-ний даваа гарагт эхэлнэ.
Хичээлийн шинэ жилийн эхэнд тухайн хичээлийн жилийн бүтцийг боловсрол, шинжлэх ухааны сайд баталдаг. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан ба уг хуваарийн дагуу сурагчдын амралт үргэлжилж буй юм.
Дэлхийн 200 гаруй улсын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг авч үзвэл бага боловсролын хичээл нийт улс орнуудын 61.1 хувь нь 38 долоо хоног, суурь боловсролын хичээл улс орнуудын 68.4 хувь нь 36-40 долоо хоног, бүрэн дунд боловсролын хичээл 73.8 хувь нь 36-40 долоо хоног хичээллэж байгааг тус яамнаас мэдээлсэн.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар энэ хичээлийн жилийн бүтцийг дөрвөн улиралтай байхаар шинэчлэн баталсан билээ.
2023 оны долоодугаар сард УИХ-аас баталсан "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд хичээлийн жил нь есдүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Ерөнхий боловсолын сургуулийн суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ гэж тус тус заасан.