Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Ногоон автобусны” гэх тодотголтой хэргээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа билээ. АТГ-ын шалгалтын явцад ногоон автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийсэн гэж тогтоосон. Нийт хохирлыг 134,5 тэрбум төгрөг гэж үнэлсэн бөгөөд үүнээс мөрдөгч 11,9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71,7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ.

Тэгвэл “Эрдэмтранс” ХХК-ийн ерөнхий захирал Я.Эрдэмбилэгийг залилах гэмт хэрэгт сэжиглэж, эрэн сурвалжилж эхэлжээ.

ЦЕГ-аас гаргасан мэдээллээр, түүнийг залилах, хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах, мөнгө угаах зэрэг гэмт хэрэгт эрэн сурвалжилж байна.   Түүнийг одоогоор Улаанбаатар эсвэл орон нутагт орогнож байгаа гэж сэжиглэж байгаа бөгөөд баттай сураг гаргасан хүний мэдээлдийг нууцална гэжээ.