Хөвсгөлд 4.1 магнитудын газар хөдөлжээ
2024/01/24
Хөвсгөл аймагт өнөөдөр /2024.01.24/ газар хөдөлж, сумуудад чичирхийлэл мэдрэгдсэн байна. Тодруулбал, 12:15 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт 4,1 магнитуд хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд:
- Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс Баруун зүгт 67 км,
- Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвөөс Баруун урд зүгт 87 км,
- Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын төвөөс Баруун хойд зүгт 91 км.
Шуурхай мэдээллийн дагуу ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн ажиллаж байна.
Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. 3-4 баллын газар хөдлөлт жилд дэлхийн хэмжээнд нийт 49000 орчим бүртгэгддэг байна.