Г.Ариунбуян: Гал унтраах ажиллагаанд ямар нэгэн тактикийн алдаа гараагүй
2024/01/24
2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01:05 цагт Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан 60 тонны автомашин эргэх үед осолдож, гал гарч хүний амь нас хохироод байгаа билээ.
Тус асуудалтай холбогдуулан Улсын Онцгой Комиссоос гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ үеэр Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян амь эрстсэн онцгой байдлын алба хаагч нар ямар нөхцөлд ажилласан талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр "Дуудлагыг мэдээллийг Нийслэлийн онцгой байдлын газар хүлээж аваад 01:07 цагт харьяа ангиас хөдөлж, галын голомтод 01:15 цагт очсон. Тухайн үед 60 тонн газ тээвэрлэж байсан автомашины ёмкость хазайсан байдалтай, шатлаг нэлээд дэлгэрсэн, ойролцоох автомашинуудад галын тархалт дэгдсэн, дулааны үйлчлэлээр нөхцөл байдал хүндэрсэн байсан. Тиймээс нэмэлтээр анги байгууллагуудыг татаж оролцуулсан.
Гал унтраах ажиллагаанд ямар нэгэн тактикийн алдаа гараагүй. Монгол Улсад мөрдөгдөж байгаа дүрмийн дагуу гал унтраах удирдагч маань тухайн нөхцөл байдлын үнэлгээ хийх зорилгоор буугаад ажиллаж байх явцад 40 метрийн алслалтай ёмкость хүчтэй дэлбэрэлтийн улмаас шидэгдэж манай гурван алба хаагч харамсалтайгаар амиа алдсан.
Тухайн үед 63 дугаар ангийн найман алба хаагч хоёр автомашинтайгаар очиж Санни таэур хажууд буугаад хүчтэй гал унтраах зориулалтын хошуугаар галын голомт руу чиглүүлээд нөгөө гурван алба хаагчид бууж нөхцөл байдлыг үнэлж байхад ийм асуудал гарсан.
40, 100 метр гэдэг зүйл гал унтраах дүрэмд байхгүй. Өнөөдөр мөрдөгдөж буй дүрмийн дагуу тухайн галын объект, голомтын тархалтын нөхцөл байдлыг үнэлээд гал унтраах ажиллагааг зохион байгуулж буй удирдагч шийдвэрээ гаргаад явдаг.
Өнөөдөр мөрдөгдөж буй дүрмийн дагуу тухайн тэсэрч дэлбэрэх бодис ашиглаж явсан ёмкость байгалийн хий байна гэдэг тодорхой мэдээлэл байхгүй. Ерөнхийдөө мөргөлдсөний улмаас шатаж байна гэсэн нөхцөл байдалтай байсан.
Алба хаагчид маань зохих дүрэм журмын дагуу үүргээ гүйцэтгэж байх явцдаа ёмкость өртөгдөж нас барсан" хэмээн ярив.
Зочин · 2024/01/24
S XUSNR80955877