Дорнод аймгийн Хэрлэн сумын нийтийн байранд гарсан галыг унтраахаар ажиллаж байсан алба хаагч угаартаж, ухаан алджээ
2024/01/24
Хэрлэн сумын 3-р багт байрлах нийтийн байранд гал гарч дуудлагын дагуу Дорнод аймгийн Онцгой байдл газрын аврах гал унтраах 52-р ангийн гал сөнөөгчид галыг унтраахаар ажиллаж байна.
Тухайн нийтийн байранд зундаа 14 айл оршин суудаг. Өнөөдрийн байдлаар 1 айл амьдарч байжээ. Галлагаатай нийтийн байр тул яндангаасаа гал алдаж эхэлсэн байна. Тухайн үед 3 хүүхэд гэртээ байсан бөгөөд ээж рүүгээ залгаж гал гарч байгаа тухай хэлснээр дуудлага өгчээ.
Оршин суугчид эсэн мэнд байгаа бөгөөд Онцгой байдлын 1 алба хаагч угаартан ухаан алдаж түргэн тусламж авчээ.
Зочин · 2024/01/25
сонгууль болох жил л их гал гарах юм даа. элбэгдорж хулгайч хүн явуулж шатаалгаж байгаа байх.