Өчигдөр Нийслэлийн хэмжээнд гал түймрийн гурван дуудлага бүртгэгджээ.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо, Монелын 50 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 08:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход  иргэн Т-ын  "Киа спортеж" загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 10 дугаар хорооны задгай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.26-ны өдрийн 02:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.      

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг19 дүгээр хороо, 90 дүгээр байрны С орц хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 17:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны С орцны хогийн сувагт хог шатаж байсныг  ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус орцны 56 иргэн / том хүн 34, хүүхэд 22/-ийг аюулгүй газарт гаргасан.