Архангай аймгийн Ихтамир сумын төвөөс баруун урд зүгт 73 километрийн зайд өнөөдөр буюу 2024.01.29-ний 05.27 цагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдлөлт болжээ. 

Тус суманд үүнээс өмнө хоёр ч удаа газар хөдөлсөн. Нэгдүгээр сарын 26-ны 08.12 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бол тухайн өдрийн 23.15 цагт дахин 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар бид мэдээлсэн билээ.