“Ногоон автобус”-ны “но” илэрсэнт

эй холбоотойгоор хууль хяналтынхан “Тэнүүн-Огоо” ХХК-ийн удирдлагуудыг шалгаж эхэлсэн. Тодруулбал, ногоон автобусны хэрэгт холбогдуулж, "Тэнүүн-Огоо" компанийн А.Ганхуяг, компанийн захирал асан Ж.Эрдэнэбат, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарын дөрвөн хүнийг хуулийн байгууллагаас саатуулсан.

Тэгвэл Тэнүүн-Огоо компанийн захирал А.Ганхуяг цагдан хорих ангиас захидал илгээжээ.

Тэрбээр "Намайг ногоон автобусны гэх хэргээр 2023 оны аравдугаар сараас эхлэн 461 дүгээр хорих ангид дөрвөн сар гаруй хугацаанд цагдан хорьж мөрдөн шалгаж байна. Энэ хугацаанд нийгэмд намайг улс төрийн нам, улстөрчидтэй холбон онц ноцтой гэмт хэрэгтэн мэтээр хэлж нэг талыг барьсан мэдээллийг хэвлэл, хэвлэл мэдээллийн бүхий л сувгаар хангалттай тараажээ. Нэгэнт мөрдөн байцаалт дуулиан тул үнэн бодит байдлыг тайлбарлах зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.

Би нийтийн тээврийн салбарт 23 жил тасралтгүй хөдөлмөрлөж ирсний үр дүнд энэ салбартаа тэргүүлсэн олон улсын стандартын шаардлага хангасан тохирлын гэрчилгээ бүхий анхны компани болсон. 2022 оны есдүгээр сараас Монгол Улсын Засгийн газраас нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхээр хувийн болон төрийн автобус автобус тээврийн компаниудын үйл ажиллагаатай танилцаад манай бааз дээр Ерөнхий сайд Д.Амарбаясгалан, сайд Ж.Сүхбаатар, хотын дарга нар ирээд бидний бүтээн байгуулалттай танилцаад сайшаан, төр хувийн хэвшлийн консорциум байгуулж ажиллах талаар яригдсан. Солонгосын "Дэү" компани нь захиалагчийг, Монгол Улсыг ард түмнийг гутаан доромжилж, шаардлага хангаагүй автобуснуудыг илгээснээр бүхэл бүтэн улсаар хохирч байгаад маш их харамсаж байна.

Түүнчлэн энэ талыг хариуцан ажиллаж байсан ажилтан, алба хаагч, улстөрчдийн нэр хүндийг хүртэл нийтэд илтэд гутаан доромжлох хор уршигтай нөхцлийг бүрдүүлсэнд Солонгосын "Дэү" компанид үнэхээр гомдолтой байна. Би ямар ч улстөрчтэй холбогдож байгаагүй, огт хамааралгүй..." хэмээн мэдэгджээ.