Хилчид цасан шуурганд төөрсөн иргэнийг аварчээ
2024/02/13
Баян-Өлгий аймгийн Алтай сумын тавдугаар багийн иргэн Б.Ө нь хоёрдугаар сарын 11-ний өдөр Бор бургаст багаас Алтай сум руу явах үедээ цасан шуурганд төөрсөн байна.
Энэ талаарх мэдээллийн дагуу хилийн цэргийн 0147 дугаар салбарын ахлах дэслэгч Б.Инжир ахлагчтай тусгай томилгоот бүлэг тус иргэнийг эрэн хайжээ.
Улмаар сумын төвөөс 2.5 километр газарт осгосон байдалтай байхад нь олж, сумын эрүүл мэндийн төвд хүргэснийг Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.