Нийгэмд эмэгтэйчүүдийн архи, согтууруулах ундааны хэрэглээ өндөр болсон гэв
2024/02/13
Сар шинийн баярын өдрүүдэд Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар (НЦУГ)-ын Эрүүлжүүлэх, саатуулах төвийн нөхцөл байдал ямар байсан талаар тус төвийн эмч, ахмад С.Ариунболд дараах мэдээллийг хүргэв.
Тэрбээр хэлэхдээ "Цагаан сарын баяраар архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийн тоо өмнөх үеэс нэмэгдсэн.
Нийгэмд эмэгтэйчүүдийн архи, согтууруулах ундааны хэрэглээ өссөн үзүүлэлттэй байна.
Тухайлбал сар шинийн баярын өдрүүдэд
- 2023 онд 21 эмэгтэй
- 2024 онд 49 эмэгтэй эрүүлжүүлэх байранд орсон.
Түүнчлэн 2023 оны энэ үеэр 409 иргэн, 2024 онд 392 иргэн эрүүлжүүлэгдсэн.
Саатуулах төвд ирж байгаа иргэдийн 90-97 хувь нь архины хордлоготой байна. Баяр ёслолын өдрүүдтэй холбогдуулан архины хордлогоос гадна ходоод гэдэсний хямралтай, хоол боловсруулах системийн өвчтэй хүмүүс нэлээд ирсэн. Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас гэмтэж бэртэх, осгох эрсдэл иргэдэд учирч байгаа.
Хүйтний энэ улиралд гудамж талбайд ухаангүй согтсон үедээ хөлдөх, осгох, үүний улмаас гар, хөл, мөчөө тайруулах, цаашилбал амь насаа алдах хүртэл эрсдэлтэйг ойлгох хэрэгтэй" хэмээн сэрэмжлүүлэв.
Зочин · 2024/02/14
АРХИЧИН ТЭГЭЭД ДЭЭР НТ ШУУД ДООШОО ОРДОГ НЬ ИХ ШҮҮ ХӨГШИН ЯААШКААНУУД
Зочин · 2024/02/13
S DYYDLVN80955877
Зочин · 2024/02/13
Mongol emegtei chuud arihnii donton bolson unen erchuudtei zeregtheed uuna uuhraa araatan boldog boliosoi doo emegteichuud mine uursdiihu tuluu eruul mendee anhaarj sportoor yoga eruul mendee anhaaraasai da Mongol uls sportiin tuv eruul mended n anhaarah tuv duureg duuregt bii bolgoj uguh une hyamd thag zavaa zuv ungruuleh tuviig duureg duuregt burduulj ug ter 76giichuud uhernuud zugeer ardtumen tatvar zugeer avhaa bol emegtei chuudiin eruul mended anhaarl taviach ter arihduuldag bar savaa bagasgaj duureg Burt sportiin tuviig burduulj ug arih ulaa geed margaach uurchlugduhgui Mongol emegteichuud min bie hairla uriigu hairlaasai daa
Зочин · 2024/02/13
SERELN DYRN80955877
Зочин · 2024/02/13
S XUSNR TOGLN80955877 48DSH